Хятадын Ардын банк (PBOC) 2-р сард алтны нөөцөө дахин нэмэгдүүлж, тухайн үнэт металлын үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Өнгөрсөн сард тус банкны эзэмшиж буй алт 0.16 сая трой унцаар өссөн болохыг гуравдугаарр сарын 7-нд нийтэлсэн мэдээллээс харж болно. Хятадын төв банк нь өнгөрсөн 11-р сараас эхлэн алт худалдан авалтаа сэргээсэн бөгөөд үүнээс өмнө зургаан сарын турш зогсоогоод байв. Түүнээс өмнө 18 сарын турш тасралтгүй алт худалдан авч байсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ алхам нь валютын нөөцөө төрөлжүүлэх PBOC-ийн (ХЯТАДЫН АРДЫН БАНК) зорилтыг илэрхийлж буй бөгөөд дэлхийн төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлж буй өргөн хүрээний хандлагын нэг хэсэг болж байна. АНУ алтны нөөцийн үнэлгээгээ шинэчлэх талаархи таамаглал нь мөн зах зээлийн анхаарлыг татаж, алтны нөөцийн стратегийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байгаа юм.
Алтны үнэ өнгөрсөн жил хэд хэдэн удаа дээд амжилт тогтоосон боловч өнгөрсөн долоо хоногт ашиг хураах борлуулалтын улмаас түр зуурын уналт ажиглагджээ. Үнийн өсөлтөд геополитикийн хурцадмал байдалтай холбоотой хөрөнгө оруулагчдын "Аюулгүй хөрөнгө" хайх хандлага болон төв банкуудын худалдан авалт голлон нөлөөлсөн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар алтны үнэ цаашид өсөх боломжтой бөгөөд "Goldman Sachs" банкны шинжээчид өнгөрсөн сард энэ оны эцэс гэхэд алтны үнэ 3,300 ам.доллар/унц хүрэх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлсэн.










