Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг тонн зэсийн ханш Лондонгийн металлын бирж дээр 0.6 хувиар өсөж 9445 ам.долларт хүрсэн бол АНУ дахь зэсийн фьючерс ханш 0.2 хувиар буурч фунт нь 4.8668 ам.долларт хүрсэн байна. Нэг тонн нь 2215.2 фунттэй харьцдаг гэвэл тус зах дээр 1 тонн зэсийн үнэ 10’780.9 ам.доллар байгаа ажээ. Үйлдвэрлэлийн металуудын хувьд зэсийн үнэ холимог хандалттай байгаа юм.
Энэ АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны дайнаас илүү хамааралтай. Өнгөрсөн мягмар гарагт Донал Трамп БНХАУ-тай хийх худалдааны тарифын талаар ихээхэн нааштай байдал илэрхийлсэн нь үйлдвэрлэлийн металуудын хувьд эерэг хандлагыг бий болгох боломжтой.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“ING” банкны шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд өнгөрсөн гуравдугаар сард түүхэн дээд хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Хэдий ажиллах хүчний хөлс бага байсан ч алт, хүхрийн хүчил зэрэг дагалдах бүтээгдэхүүний үнэ өссөн нь үүнд нөлөөлжээ. Гуравдугаар сард БНХАУ-ын зэсийн үйлдвэрлэл 8.6%-иар өсөж 1.25 сая тонн болсон бол 1-р улиралд нийт үйлдвэрлэл 3.54 сая тоннд хүрч, 2024 оны мөн үетэй харьцуулахад 5%-иар өссөн байна.
ФУНТ ЗЭСИЙН ФЬЮЧЕРСИЙН ХӨДӨЛГӨӨН










