



















Өнгөрсөн ням гарагт Хятадын засгийн газар Трампын засаг захиргаанаас БНХАУ-аас импортлох бараандаа 10 хувийн татвар ногдуулсныг зэмлэн буруушааж, улмаар мөргөлдөөн гүнзгийрэхээс зайлсхийх боломжтой ба АНУ-тай яриа хэлэлцээ хийх үүд хаалгыг нээлттэй үлдээж байгаагаа зарлалаа. Бээжин Ерөнхийлөгч Дональд Трампын Дэлхийн худалдааны байгууллагад тавьсан татварыг эсэргүүцэж, энэ мягмар гарагаас эхлэн мөрдөгдөж эхлэх татварын хариуд тодорхойгүй "Эсрэг арга хэмжээ" авна гэдгээ тус улсын Санхүү, Худалдааны Яамнаас мэдэгдсэн. Тус улсын АНУ-ын 10 хувийн талаар Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол гаргахаар болжээ.
Энэ хариу нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны бүрэн эрхийн хугацаандаа Ерөнхийлөгч Трамп БНХАУ-тай хийсэн худалдааны сөргөлдөөнийг нэн хурцатгаж байсан үйл явц "Ахин сэдэрч" байгааг БНХАУ-ын зүгээс мэдэгдээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Трамп Канад, Мексикийн импортын бараа бүтээгдэхүүнд 25%, Хятадаас импортлох бараанд 10%-ийн татвар ногдуулах тушаал гаргасан. Канад Улс Трампын энэ мэдэгдэлд зүгээр байсангүй. Тус улс АНУ-аас Канад улсад экспортолдог 155 тэрбум ам.долларын бараанд мөн 25 хувийн татвар ногдолуулж байгаагаа зарласан.
Хятадын Санхүү, Худалдааны Яамны мэдэгдэлд "Трампын энэ үйлдэл нь олон улсын худалдааны дүрмийг ноцтой зөрчиж байна гээд АНУ-ыг илэн далангүй яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг" уриалсан байна..
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэдэн долоо хоногийн турш худалдааны дайнд ялагч байхгүй гэж Бээжин үзэж байгааг ахин дахин анхааруулаад байгаа.
Ням гарагт Хятадын хамгийн хүчтэй цохилт бол фентанил (энэхүү эм нь тархинд нөлөөлж өвдөлтийн мэдрэмжийг бууруулж, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг ч хэт өндөр тунгаар хэрэглэвэл амьсгалын дутагдалд оруулж үхэлд хүргэх аюултай) буюу Трампын өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус эмийг үйлдвэрлэхэд шаардлагатай БНХАУ-д үйлдвэрлэсэн химийн бодисын тээвэрлэлтийг таслан зогсоохыг Бээжингээс шаардаж байсан юм.
"Фентанил бол Америкийн асуудал" гэж БНХАУ-ын Гадаад Хэргийн Яам мэдэгдэж байгаа. "БНХАУ нь АНУ-тай хар тамхины эсрэг өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж, гайхалтай үр дүнд хүрсэн” хэмээн мөн мэдэгдэлдээ дурьджээ.









