



















БНХАУ Хормузын хоолойг хаах нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн мэдэгдлээ. Мөн бүх талуудыг тайван байж, хүлээцтэй хандахыг уриалсан байна.
АНУ-ын арми амралтын өдрүүдээр Пакистаны Исламабад хотод болсон Ираны дайныг зогсоох зорилготой хэлэлцээ бүтэлгүйтсэн тул даваа гарагаас эхлэн Ираны боомтууд болон эргийн бүс рүү орж, гарч буй бүх усан тээврийг хаах блокад (бүслэн хаах) ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдсэн.

Дайн эхлэхээс өмнө Ираны газрын тосны экспортын ихэнх нь дэлхийн хамгийн том түүхий нефт импортлогч болох БНХАУ-руу тээвэрлэгддэг байсан юм.
Даваа гарагт буюу өнөөдр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Бээжин хотноо АНЭУ-ын Ерөнхийлөгчийн Хятад дахь тусгай элч Халдун Халифа Аль Мубарактай уулзах үеэрээ,
Хормузын хоолойг хаах нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй
гэж мэдэгдсэн тухай яамны мэдээлэлд дурджээ.
Ван И хэлэхдээ,
БНХАУ Персийн булангийн араб орнуудын аюулгүй байдлын хууль ёсны санаа зовнилыг ойлгож байгаа бөгөөд энэхүү хямралыг шийдэх үндсэн арга зам бол улс төр, дипломатын аргаар иж бүрэн, урт хугацааны гал зогсоох хэлэлцээр юм гэж онцолсон байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь даваа гарагийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр:
БНХАУ холбогдох талууд түр гал зогсоох тохиролцоог баримталж, маргааныг улс төр, дипломат замаар шийдвэрлэхэд тууштай байж, дахин мөргөлдөөн үүсэхээс зайлсхийхийг хүсэж байна.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
гэжээ.
Тэрээр мөн БНХАУ энэхүү хямралыг шийдвэрлэхэд “эерэг, бүтээлч үүрэг” гүйцэтгэхэд бэлэн байгаагаа онцлоод, Исламабад хотод болсон амралтын өдрүүдийн хэлэлцээг хурцадмал байдлыг намжаах зөв чиглэлд хийсэн алхам гэж үнэлсэн байна.
Урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа АНУ-ын Төв командлал даваа гарагийн өглөө (Вашингтоны цагаар 10:00, Улаанбаатарын цагаар 22:00) Ираны боомтуудтай холбоотой бүх усан тээврийг хаах ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдсэн юм.
БНХАУ болон Пакистан улс гуравдугаар сард энхийн хэлэлцээг дэмжиж, Ираны дайнд даруй гал зогсоох, мөн дэлхийн нефть, хийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг Хормузын хоолойд хэвийн навигацийг сэргээхийг уриалж байсан.
Мөн Го Жякунь Хятад улс Иранд зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байна гэх мэдээллийг “Үндэслэлгүй гүтгэлэг, хортой холбоос” хэмээн няцаасан байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цэргийн зэвсэг нийлүүлж буй орнуудад ямар ч хөнгөлөлтгүйгээр 50%-ийн татвах ногдуулна гэж сүрдүүлсэн юм.
Го Жякунь хэлэхдээ
БНХАУ зэвсгийн экспортод үргэлж болгоомжтой, хариуцлагатай хандсаар ирсэн.
гээд, тэдний хатуу хяналт нь дотоодын хууль тогтоомж болон олон улсын үүрэг амлалтад нийцдэг хэмээн дурдсан аж.










