



















БНХАУ Төвдийн "Ярлунг Занбо" гол дээр дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлсэн гэж тус улсын албаны хүмүүс мэдээллээ. Энэхүү аварга төсөл дууссаны дараа дэлхийн хамгийн их цахилгаан үйлдвэрлэдэг усан цахилгаан станц болох төлөвтэй байна.
Уг мега-төсөл нь Гималайн нурууны бэлд байрлах ба таван усан цахилгаан станцаас бүрдэх бөгөөд тухайн гол нь урсгалын дагуу Энэтхэгт Брахмапутра, Бангладешт Жамуна гол хэмээн нэрлэгддэг.

Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян уг барилгын нээлтийн ёслолд биечлэн оролцсон ажээ.
Байршил: Төвд дэх Ярлунг Занбо гол
Цахилгаан дамжуулалт: Үйлдвэрлэсэн цахилгааныг бусад бүс нутаг руу дамжуулахын зэрэгцээ Төвдийн дотоод хэрэгцээг хангана.
Төсөв: Ойролцоогоор 1.2 их наяд юань буюу 167.1 тэрбум ам.доллар
Барилгын байршил: Энэтхэгийн хилээс ердөө 30 км-ийн зайд — энэхүү хил нь хоёр орны хооронд маргаантай газар нутагт тооцогддог.
Энэтхэг улс 2025 оны 1 сард уг төслийн талаар БНХАУ-д санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд "урсгал доорх мужуудын ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх"-ыг Хятадаас шаарджээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам 12-р сард мэдэгдэхдээ уг төсөл урсгал доорх орнуудыг сөргөөр нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд "Урсгал доорх улсуудтай харилцаагаа хадгална" гэжээ.
БНХАУ Төвдийг 1950 онд нэгтгэсэн бөгөөд тус бүс нутагт олон усан цахилгаан станц барьсан. Энэ нь Төвдийн уулархаг онцлогтой экосистемд хор нөлөө үзүүлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлдэг.
Төвдийн тал нутаг болон мөсөн голууд нь 10 улсын 1.3 тэрбум хүнд цэнгэг ус нийлүүлдэг гэж Йелийн их сургуулийн E360 сэтгүүлд дурдсан.
Ярлунг Занбо гол нь дэлхийн хамгийн өндөрт урсдаг гол бөгөөд 5000 метрийн өндөрт орших ба Төвдүүдийн хувьд ариун шүтээн гэгддэг.
Өмнө нь 2003 онд баригдсан Гурван хавцлын усан цахилгаан станц 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлж байсан бол Төвд нь суурьшлын нягтрал багатай бүс тул 2015 онд Ягений станцыг барих үед 2000 орчим хүнийг л нүүлгэн шилжүүлсэн байдаг.
Шинэ баригдаж буй энэхүү усан цахилгаан станц нь Хятадын Гурван хавцлын станцаас гурван дахин их эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай бөгөөд энэ нь тус улсын нүүрстөрөгчгүйжүүлэх зорилго болон Төвдийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогын чухал хэсэг юм. Гэвч Энэтхэг зэрэг урсгал доорх орнуудын усны аюулгүй байдал, бүс нутгийн геополитикт эрсдэл авчрах магадлалтайг ажиглагчид анхааруулж байна.











