АНУ-ын Сан-Франциско хотод айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён дэлхийн томоохон технологийн компаниудын гүйцэтгэх захирлууд (CEO)-тай далайн эргийн дэргэдэх задгай ресторанд албан бус оройн зоог барьжээ.

Энэ уулзалт нь өнгөрсөн жил Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан БНСУ-д айлчлахдаа "Кканбу Чикен" ресторанд Samsung Electronics-ийн дарга И Жэ Ён, Hyundai Motor Group-ийн дарга Чон Ый Сон нартай хамт шарсан тахиа идэж, шар айраг уун нөхөрсөг уулзалт хийж байсан явдлыг санагдуулсан юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн ахлах төлөөлөгч Кан Ю Чонгийн тайлбарласнаар, тухайн үеийн уулзалттай адил энэ удаад ч Калифорнийн нутгийн хоолыг хамтдаа идэж, албан ёсны бус, чөлөөтэй уур амьсгалд ярилцах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан гэжээ.
Оройн зоогийн цэсэнд:
-Загас төмс(Fish and Chip)
-Шарсан каламари,
-Наймалжны бялуу (Crab Cake),
Хясааны өтгөн шөл (Clam Chowder) зэрэг хоол багтаж, хөнгөн шар айргаар даруулсан байна.
Уулзалтад:
Женсен Хуан – Nvidia-ийн гүйцэтгэх захирал,
Хок Тан – Broadcom-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал,
Рани Боркар – Microsoft Azure Hardware-ийн ерөнхийлөгч,
И Жэ Ён – Samsung Electronics-ийн дарга,
Чой Тэ Вон – SK Group-ийн дарга,
Чон Ый Сон – Hyundai Motor Group-ийн дарга,
И Хэ Жин – Naver компанийн ТУЗ-ийн дарга,
мөн Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн сайд бөгөөд Шадар сайд Бэ Гён Хүн, Ерөнхийлөгчийн бодлогын газрын дарга Ким Ён Бом нар оролцжээ.
Ерөнхийлөгч И Жэ Мён өнгөрсөн жилийн "Кканбу Чикен"-ий уулзалтыг сануулсан мэт:
"Энд тахиа байвал бүр төгс болох байлаа" хэмээн хошигнож, зочидтойгоо шар айргийн шилээ зөөлөн тулгасан байна.
Тэрээр мөн:
Солонгост бид хамт хооллодог хүмүүсээ '식구 (шигү)' буюу гэр бүлийнхэн гэж нэрлэдэг. Зөвхөн Солонгост ч биш, дэлхий даяар хамт хооллох нь онцгой утгатай. Би 'Бид...' гэж хэлэхэд та бүхэн '...нэг гэр бүл' гэж хариулаарай.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
гэж хундаганы үг хэлжээ.
Үүний хариуд Женсен Хуан:
"We are family" (Бид нэг гэр бүл) хэмээн хариулсан байна.
Ерөнхийлөгч И Жэ Мён мөн Женсен Хуанаас:
Залуу байхдаа Сөүлийн Ёнсан цахилгаан барааны захаар байнга явдаг байсан нь өнөөгийн амжилтын тань эрч хүч болсон уу?
гэж асуухад Хуан зөвшөөрсөн хариулт өгчээ. Үүний дараа Ерөнхийлөгч эрхий хуруугаа өргөн талархлаа илэрхийлэн яриагаа үргэлжлүүлсэн байна.
Хоолны үеэр Шадар сайд Бэ Гён Хүн тооцоог төлөхөөр санал тавихад Женсен Хуан:
"Тэгвэл дахиад шар айраг аваарай."
гэж тоглоом хийжээ.
Үүнд Ерөнхийлөгч:
"Тэр чинь төрийн албан хаагч болохоор болохгүй."
хэмээн хошигносон байна.
Мөн Ерөнхийлөгч:
"Бэ сайд өмнө нь LG-ийн судалгааны хүрээлэнд ажиллаж байсан."
гэхэд Хуан:
"Тэгвэл их мөнгө олсон байх даа."
гэж хэлжээ.
Харин Ерөнхийлөгч:
"Их мөнгө олохын яг өмнө бид төрд авчирсан болохоор мөнгө олж амжаагүй."
хэмээн наргиан болгон ярьж, оролцогчдыг инээлгэсэн байна.
Хаалттай уулзалтын үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён:
Та бүхний хүчин чармайлтын ачаар Солонгосын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн арван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн. Цаашид ч аж үйлдвэрийн экосистемийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
хэмээн бизнесийн удирдагчдад талархал илэрхийлжээ.
Харин технологийн компаниудын захирлууд:
БНСУ аль хэдийн дэлхийн AI-ын тэргүүлэх гурван орны нэг болох боломжтой. Хэдийгээр хиймэл оюуны тэргүүлэх технологийг хөгжүүлэх нь амаргүй ч боломжгүй зүйл биш. Солонгост хөрөнгө оруулалт хийснээр богино хугацаанд дэлхийн түвшний frontier AI загварыг бүтээж чадна гэж найдаж байна.
хэмээн онцолжээ.
Тэд мөн:
Солонгос бусад улсын AI загваруудыг ашиглах нь зүйтэй ч, үүний зэрэгцээ өөрийн гэсэн үндэсний AI загварыг хөгжүүлэх шаардлагатай.
гэж санал тавьсан байна.









