БНСУ-ын Худалдааны сайд Чон Ин-гю 3-р сарын 13-14-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод айлчилж, хоёр талын тариф, хөрөнгө оруулалтын төсөл зэрэг худалдааны асуудлаар хэлэлцээ хийх гэж буйг худалдааны яам лхагва гарагт мэдэгдлээ. Чон АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газарт (USTR) уулзалт хийж, Америкийн тарифын арга хэмжээ болон БНСУ-ын компаниудын АНУ-д хийх хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Энэ долоо хоногийн эхээр Чон "Ёнхап" агентлагт өгсөн ярилцлагадаа, ирэх 4-р сарын эхээр танилцуулагдах Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогын тайлангаас өмнө АНУ-ын засаг захиргааны БНСУ-ын талаарх үнэлгээг илүү эерэг болгохын төлөө чармайн ажиллана гэж мэдэгдсэн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Мөн тэрээр БНСУ-ын АНУ-аас импортолж буй бараанд тавьж буй тарифын талаар Трампын засаг захиргаанд бүрэн ойлгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Трамп БНСУ-ыг өндөр тариф хэрэглэдэг гэж шүүмжилсэн. Тэрээр "БНСУ-ын тариф АНУ-ынхаас дөрөв дахин өндөр байна" гэж мэдэгдсэн юм.
Харин Сөүл энэ үзүүлэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд 2024 оны байдлаар БНСУ-руу АНУ-аас импортолж буй бараанд ногдуулж буй дундаж тарифын түвшин ердөө 0.79% байгаа гэж тус улсын худалдааны яам мэдээлсэн. Чонын айлчлал нь БНСУ-ын түр Ерөнхийлөгч Чой Сан-Мог энэ даваа гарагт "АНУ-ын засаг захиргаатай тарифын асуудлаар илүү идэвхтэй харилцах" чиглэл өгсний дараа тохиож байна.
Мөн Трампын ган, хөнгөн цагааны импортыг чиглэсэн 25%-ийн тариф лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь БНСУ-д шууд нөлөөлөх анхны арга хэмжээ болж байгаа аж.










