



















Дэлхийд цахилгаан машин үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг БНХАУ-ын "BYD" компани есдүгээр сард шинэ дээд амжилт тогтоож, нэг сарын дотор анх удаа 400'000 гаруй цахилгаан машин борлуулжээ. Тус компани нийт 417'603 ширхэг цахилгаан машин борлуулсны 164'956 нь BEV загвар бол 252'647 нь PHEV загварын автомашинууд борлуулсан гэж мэдээлсэн байна. Энэ нь 2023 оны Есдүгээр сартай харьцуулахад 46%-иар өссөн үзүүлэлт бөгөөд "BYD" компани дотоодын зах зээлд ноёрхлоо үргэлжлүүлэн тогтоосон. Харин гадаад зах зээлд 33'000 гаруй ширхэгийг борлуулснаараа экспортын амжилтаа давуулсан байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2024 он гарсаар "BYD" компани 2.75 сая цахилгаан машин борлуулж, он дуусахад гурван сар үлдээд байхад жилийн зорилтоо 4 сая ширхэг болгоход ойртлоо. Өнгөрсөн долоо хоногт тохиож буй баяр болон удахгүй болох Зул сарын баяр нь борлуулалтыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Бээжингээс сүүлийн үед явуулж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүд нь бэлэн мөнгөний урсгалыг идэвхжүүлж, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн нь Хятадын хамгийн их борлуулалттай автомашины брэнд хэвээр байгаа "BYD"-ийн жилийн эцсийн гүйцэтгэлд чухал үүрэг гүйцэтгэж магадгүй юм.
Бусад автомашин үйлдвэрлэгчид ч борлуулалтаа нэмэгдүүлж байна. "Geely"компани 9-р сард 201'949 автомашин борлуулсан нь өнгөрсөн жилийн 166,955 автомашин борлуулж байсан харьцуулахад өсөлт үзүүллээ.
Энэ онд нийт борлуулалтаа 1.49 саяд хүргэж, 32%-иар өсгөжээ. Гэсэн хэдий ч "Great Wall Motor" зэрэг жижиг автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт жилийн өмнөхөөс 11%-иар буурч, 108'398 ширхэг зарагдсаны 30'129 нь цахилгаан автомашинууд байсан байна.











