



















Evercore ISI: "Apple" компаний нэгж хувьцааны ханш өснө
Evercore ISI-ийнхан энэ долоо хоногт "Apple" компаний нэгж хувьцааны ханшийг 260 ам.доллараас 275 ам.долларт хүрч өснө хэмээн тооцжээ. Тус компани "Apple" компанийг AI-ийн хөгжлөөс ашиг хүртэх боломж хамгийн өндөр хэмээн үзэж байгаа юм. Учир нь бусад компаниуд GPU-д ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж нэгж хувьцааных нь ханш өсөх бол "Apple"-ийн одоогийн дэд бүтэц ийм хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй юм.
"Технонологийн гол тоглогч"-ийн хувиар "Apple" компанид урт хугацаандаа өсөлт хийх бүх боломжууд бүрдсэн гэж үзжээ.
Тэд iPhone-ийн өсөлтөд хэт анхаарал хандуулдаг хөрөнгө оруулагчдын хандлагын онцлог, мөн тус компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах зэрэг нөлөөллийг тооцож үзээд "Apple" компаний ашиг урт хугацаандаа тогтвортой байна гэж судалгаандаа дурьджээ.
"Apple" компаний хувьцааны өсөлтийг дэмжих нөлөө:
-Apple Intelligence
-Эрүүл мэндийн технологи
-Сурталчилгаа
-Төлбөр төлөх үйлчилгээ
-Шинээр хөгжиж буй зах зээл дэхь өсөлт
"Apple" компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ Энэтхэг зэрэг орнуудад ихээхэн эрэлттэй байгаа юм. Энэ онд тус улс дахь үйлчилгээний орлого 12 хувиар өсөх төлөвтэй байна.
Wedbush: "Microsoft"-ийн талаарх сөрөг хандлага нь алдаатай хэмээн мэдэгдсэн. Тус компаний нэгж хувьцааны ханшийн хувьд 2025 он эргэлтийн жил болно хэмээн тооцож байгаа.
Wedbush-ийн шинжээч Даниал Айвис "Microsoft" компаний AI хөгжлийн талаарх зах зээлийн сөрөг хандлага хэтрүүлэгтэй гэж үзэж байгаа аж. Тэрээр Microsoft-ын "Azure" үүлэн технологид суурилласан үйлчилгээний борлуулалт хүлээлтээс давж өснө гэдгийг онцолж, 2025 он Microsoft-ын AI орлогын хувьд эргэлтийн жил байх болно гэж таамаглаж байна.
"Майкрософт" компаний нийт хэрэглэгчдийн 75 хувь нь ойрын 3 жилд AI-ийг ашигладаг болно гэсэн судалгаа бий.
KeyBanc: Adobe-ийн үнэлгээг өнөөдрийн хувьд бодит хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн
Тус компаний хувьд хамгийн их өрсөлдөөнтэй тулгарах боловч урт хугацаандаа компаний нэгж хувьцааны ханш бодитой гэж үнэлэгджээ.
JP Morgan Банк: "AI"-ийн сервер үйлдвэрлэгч "Super Micro Computer" (SEC) компаний үнэлгээг тодорхойгүй хэмээх ангилалд оруулжээ
Хэдийгээр SEC-ийн санхүүгийн тайлантай холбоотой асуудал шийдэгдсэн ч гэсэн 2026 онд ашгийн өсөлт буурах магадлалтайг JP Morgan-ийн шинжээчид онцолж байгаа юм. Dell зэрэг өрсөлдөгчтэй нь харьцуулахад өсөлт буурах төлөвтэй гэдгийг тус банкны шинжээчид тайландаа дурьджээ.
D.A. Davidson: Monday.com-ийг "Худалдан авах" төлөвт шилжүүллээ
Monday.com компаний нэгж хувьцааны ханш сүүлийн нэг сар 20%-иар унасан тул D.A. Davidson уг компанийг "Худалдан авах" төлөвт шилжүүлж байгаа нь уналтын мөчлөг ерөнхийдөө дууссан гэсэн дүгнэлтэд хүрсэн бололтой. Мөн "Худалдан авах" төлөвт шилжүүлсэн гол шалтгаан нь санхүүгийн байдал нь сайжирч, бэлэн мөнгөний урсгал нь тогтворжиж буйтай холбоотой гэж тайлбарласан. Түүнчлэн тухайн компанитай харилцдаг томоохон байгууллагуудын идэвхжил нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Monday.com-ийн хувьд "AI" дээр суурилласан шинэ орлогын сувгууд үүсэх боломжтой байгааг D.A. Davidson -ийнхан онцолсон юм.









