
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд Аргентин Швейцарыг нэмэлт цагт 3:1-ээр буулган авч, хагас шигшээд шалгарлаа. Тоглолтын хувь заяаг Швейцарын довтлогч Брээл Эмболо улаан хуудас авч талбайг орхисон нь эргүүлсэн ч 10 хүнтэй болсон швейцарчууд эцсээ хүртэл ширүүн тэмцэл үзүүлсэн.
Канзас Сити хотын Arrowhead Stadium-д болсон тоглолтын трибуныг Аргентины хөгжөөн дэмжигчид эзэгнэж байсан бөгөөд тоглолтын 10 дахь минутад тэд баярлах боломжтой болов. Домогт довтлогч Лионель Месси булангийн цохилтоос дамжуулалт өгч, Алексис Мак Аллистер толгойгоороо гоолдсоноор Аргентин тэргүүлж эхэлсэн.
Харин тоглолтын 67 дахь минутад Дан Ндойе гоолдож, Швейцар тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлэв. Гэвч ердөө тавхан минутын дараа Эмболо жүжиглэн унасан гэж VAR-аар тогтоогдон хоёр дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөнөөр Швейцар хүнд байдалд орсон юм.
Үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, тоглолт нэмэлт цагт шилжив. Швейцарчууд Аргентины довтолгоог удаа дараа таслан зогсоож байсан ч нэмэлт цагийн 112 дахь минутад Хулиан Альварес торгуулийн талбайн гаднаас гайхалтай мушгиа цохилтоор бөмбөгийг хаалганы дээд буланд оруулж, Аргентиныг дахин тэргүүлэлд гаргав.
Удалгүй Лаутаро Мартинес гурав дахь гоолыг нэмж оруулснаар тоглолтын эцсийн оноог 3:1 болгожээ.
Энэ ялалтаар дэлхийн аваргын цомыг хамгаалж буй Аргентин хагас шигшээд шалгарч, FIFA-гийн чансааны эхний дөрвөн баг бүгд тэмцээний их шөвөгт үлдлээ.
Аргентины шигшээ ДАШТ-ий сүүлийн 12 тоглолтдоо ялагдал хүлээгээгүй бөгөөд тэд 1962 онд Бразилын шигшээ дараалан дэлхийн аварга болсон амжилтыг давтахыг зорьж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Аргентины шигшээ хэсгийн шатанд тун итгэлтэй тоглосон ч хасагдах шатанд Кабо-Верде, Египет зэрэг багуудын эсрэг хүнд тоглолтуудыг давсан юм. Харин энэ удаа тэд ДАШТ-ий түүхэнд анх удаа хагас шигшээд хүрэхийг зорьж байсан Швейцарын эсрэг дахин хүнд сорилттой тулгарлаа.
Месси энэ тоглолтод гоол оруулаагүй ч булангийн цохилтоос дамжуулалт өгснөөр ДАШТ-ий зургаан тэмцээнд нийт 10 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй болов.
Мөн тэрээр 8 гоолтойгоор Францын довтлогч Килиан Мбаппетай хамт Алтан шаахайн төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна.
Одоо Аргентин хагас шигшээд Английн шигшээтэй тулна. Англичууд өмнө нь Норвегийг 2:1-ээр буулган авснаар сүүлийн их шөвөгт шалгарсан юм.
Аргентин, Английн шигшээ багуудын тоглолтууд үргэлж онцгой өрсөлдөөнтэй байсаар ирсэн бөгөөд үүнд Өмнөд Атлантын далай дахь Фолклендийн арлуудын (Аргентинд Малвинас гэж нэрлэдэг) маргаан ч нөлөөлдөг.
1982 онд Аргентины цэргүүд арлуудыг эзэлсний дараа Их Британи цэргийн ажиллагаа явуулан хяналтаа сэргээж байв.
Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 1986 оны ДАШТ-д Аргентин Английг 2:1-ээр хожсон бөгөөд домогт Диего Арманпо Марадонагийн оруулсан хоёр гоолын нэг нь алдарт “Бурхны гар” гоол, нөгөө нь түүхэн дэх хамгийн шилдэг гоолуудын нэг хэмээн үнэлэгддэг ганцаарчилсан довтолгооны гоол байсан юм.
1986 оноос хойш хоёр баг ДАШТ-д дахин хоёр удаа таарч, 1998 онд Аргентин торгуулийн цохилтоор ялж байсан бол 2002 онд Англи хариугаа авч байжээ.









