Францын шигшээ баг Марокког 2:0-ээр буулган авч, Дэлхийн аваргын хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээд дараалан гурав дахь удаагаа шалгарлаа. Тоглолтын эхэнд торгуулийн цохилтоо алдсан ч Францын баг тоглолтыг бүхэлд нь хяналтдаа байлгаж, Килиан Мбаппе, Алтан бөмбөгийн эзэн Усман Дембеле нарын гоолоор ялалтаа баталгаажуулав.
Францын шигшээ Мароккотой хийсэн ширүүн өрсөлдөөнтэй шөвгийн наймын тоглолтод 2:0-ээр ялсан бөгөөд эхний үед алдсан торгуулийн цохилтынхоо дараа ч довтолгоогоо үргэлжлүүлсээр эцэст нь хамгаалалтыг нь сэтэлж чадлаа.
Мбаппе тоглолтын 60 дахь минутад тэмцээний найм дахь гоолоо оруулж багтаа тэргүүллийг авчирсан бол зургаан минутын дараа Дембеле тооны харьцааг 2:0 болгон холдуулж, Бостоны ойролцоох Gillette Stadium-д болсон тоглолтын хувь заяаг бүрэн шийдэв.
Ингэснээр 2018 оны дэлхийн аварга Францын шигшээ ирэх мягмар гарагт Техасын Арлингтон хотод Испани, Бельгийн аль ялсантай нь хагас шигшээд тоглохоор боллоо.
Тэмцээний өмнө Мароккогийн "Атласын арслангууд" Францын шигшээг гурав дахь удаагаа дараалан дэлхийн аваргын финалд хүрэх мөрөөдөлд нь том саад болно гэж олон хүн таамаглаж байсан.
Гэвч дасгалжуулагч Дидье Дешамын удирдсан Францын баг тоглолтыг эхнээс нь дуустал илүүрхэн тоглосон бөгөөд Марокко 83 дахь минут хүртэл хаалга руугаа оновчтой цохилт хийж чадсангүй. Зөвхөн Аззедин Унахигийн торгуулийн цохилтыг Францын хаалгач Майк Меньян хааж, аюулгүй болгосон юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Франц олон боломж үүсгэсэн ч эхний гоолоо оруулахад багагүй хугацаа зарцуулсан. Тоглолтын 28 дахь минутад Мбаппе торгуулийн цохилтоо Мароккогийн хаалгач Яссин Буну хаалгуулж, тэргүүлэх боломжоо алдсан.
Мбаппе торгуулийн талбайд Нуссайр Мазрауигийн алдаанаас болж унаж, торгуулийн цохилт авах эрхтэй болсон ч VAR-ийн урт шалгалтын улмаас хэдэн минут хүлээсний эцэст цохилтоо гүйцэтгэсэн байна.
Марокко эхний үеийг гоол алдалгүй өндөрлүүлсэн ч Францын тасралтгүй шахалтын өмнө удаан тэсэхэд хэцүү байсан. Эцэст нь 60 дахь минутад Мбаппе торгуулийн талбайн гаднаас баруун хөлөөрөө гайхалтай мушгиа цохилт хийж, Бунугийн хаалгыг мялааснаар тоглолтын салхийг эргүүлэв.
66 дахь минутад Парис Сен-Жермен клубын довтлогч Усман Дембеле төвийн бүсээс хүчтэй довтолж, бөмбөгийг хаалганы буланд оновчтой цохин Францын ялалтыг баталгаажууллаа.
Одоо Францын шигшээ Лос-Анжелест болох Испани, Бельгийн шөвгийн наймын тоглолтын ялагчийг хүлээж байна.
Одоогоор нэг ч гоол алдаагүй яваа Европын аварга Испанийн шигшээ шөвгийн 16-д Криштиану Роналдугийн Португалыг буулган авсан бол Бельги АНУ-ыг 4:1-ээр бут ниргэж шөвгийн наймд шалгарсан юм.

















