Английн шигшээ баг ДАШТ-2026-ын шөвгийн наймын тоглолтод Норвегийг нэмэлт цагт 2:1-ээр буулган авч, хагас шигшээд шалгарлаа. Ялалтын гол баатараар хоёр гоол оруулсан Жүд Беллингем тодорсон юм.
АНУ-ын Майами хотод болсон тоглолтын эхэнд Норвеги анх удаагаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан амжилтаа бататган, Андреас Шьелдеруп хүчтэй цохилтоор тооны харьцааг нээж Английг цочирдуулав.

Гэвч эхний үе дуусахын өмнөхөн Жүд Беллингем хувийн ур чадвараа харуулан тэнцээний гоолыг оруулж, Английг тоглолтод эргэн авчирлаа. Тэрээр өмнөх шатанд Мексикийг 3:2-оор хожиход мөн хоёр гоол оруулсан юм.
Хоёрдугаар үед Норвеги дахин гоол оруулсан ч VAR-ын шалгалтаар Эрлинг Холанд довтолгооны өмнө алдаа гаргасан гэж үзэн хүчингүй болголоо.
Үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, тоглолт нэмэлт цагт шилжив. Тэнд Норвегийн хаалгач Орьян Нюланд алдаа гарган холоос ирсэн цохилтыг алдсаныг Беллингем ашиглаж, бөмбөгийг хаалганд шургуулснаар ялалтын 2 дахь гоолоо ийнхүү оруулсан юм. Энэ нь түүний Дэлхийн аваргын тэмцээнд оруулж буй зургаа дахь гоол байлаа.
Англи ийнхүү ДАШТ-ий хагас шигшээд шалгарч, Аргентин – Швейцарын тоглолтын ялагчтай ирэх лхагва гарагт тоглоно. Англичууд 60 жилийн дараа анх удаа дэлхийн аваргын финалд шалгарах боломжийн төлөө өрсөлдөх юм.
Флорида мужид орон нутгийн цагаар 17:00 цагт эхэлсэн тоглолтын турш агаарын температур 30 хэмээс дээш, чийгшил өндөр байсан нь тоглогчдын биеийн хүчийг ихээхэн шавхав.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тоглолтын эхэнд Норвеги илүү аюултай довтолсон бөгөөд хаалгач Жордан Пикфорд Мартин Эдегорын цохилтыг хааж, удалгүй Александр Сөрлот Холандад дамжуулалгүй өөрөө цохисон нь алтан боломжийг алдсан мөч болов.
Харин Беллингем Энтони Гордоны дамжуулалтыг хүлээн авч торгуулийн талбай руу хүчтэй нэвтрэн зүүн хөлөөрөө гоолдсоноор Английн тоглолтын эрчийг өөрчилсөн юм.
Удалгүй Беллингем Харри Кейнд гайхалтай дамжуулалт өгч, Кейн бөмбөгийг хаалгачийн дээгүүр давуулан оруулсан ч офсайд байсан тул гоол тооцогдсонгүй.
Завсарлагааны дараа дасгалжуулагч Томас Тухель Букайо Сака, Эберечи Эзе нарыг талбайд гаргасан ч Английн төвийн шугам суларч, Норвеги дарамт үзүүлж эхэллээ.
Торбьёрн Хеггем булангийн цохилтын дараа гоол оруулсан ч өмнө нь Холанд шинэ багийн анд Эллиот Андерсон-ыг түлхсэн гэж VAR тогтоосноор гоолыг хүчингүй болгосон.
Мөн Кристоффер Айерын хүчтэй цохилт хөндлөвч онож, Норвеги ялалтын гоолд тун ойртсон ч боломжоо ашиглаж чадсангүй.
Нэмэлт цагт хоёр баг туйлдсан байдалтай тоглосон бөгөөд шийдвэрлэх мөчид Нюландын алдааг Беллингем ашиглан ялалтын гоолыг орууллаа.
Удалгүй Англи торгуулийн цохилт авах эрхтэй болсон ч VAR дахин хөндлөнгөөс оролцож, Жед Спенс өөрөө мөргөлдөөнийг санаатай үүсгэсэн гэж үзэн торгуулийг хүчингүй болгосон юм.
Тоглолтын төгсгөлд туйлдсан Эрлинг Холанд сэлгээнд суун багаа харахаас өөр аргагүй болж, Норвегийн ДАШТ-ий гайхалтай аялал ийнхүү өндөрлөлөө.









