



















Даваа гарагт БИТКОЙН дахин унаж, зах зээл Трампын стратегийн нөөц бүрдүүлэх болон Цагаан ордны крипто уулзалтаас нэг их зүйл хүлээгээгүй юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Биткойны үндэсний нөөц бүрдүүлэх шийдвэр, Цагаан ордонд болсон крипто саммит зэрэг үйл явдлууд зах зээлд өндөр нөлөө үзүүлсэнгүй. Мөн АНУ-ын эдийн засгийн удаашрал, Трампын шинэ тарифын төлөвлөгөөнөөс шалтгаалан зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэж, эрсдэлт хөрөнгөд хандах сонирхол буурсан байна. "Биткойн" даваа гарагийн байдлаар 4.2%-иар буурч, $82,417.7 болж, сүүлийн дөрвөн сарын доод түвшиндээ ойртсон ч $80,000-ийн дээр хэвээр байна.
Трампын Биткойны нөөц бүрдүүлэх шийдвэр, крипто уулзалт хүлээлт үүсгэсэнгүй
Өнгөрсөн долоо хоногт Трамп Биткойн болон Ether, XRP, Solana, Cardano зэрэг дөрвөн өөр койн бүхий үндэсний нөөц бүрдүүлэх тушаалд гарын үсэг зурсан. Гэвч энэ нь татвар төлөгчдийн мөнгөөр шинэ койн худалдан авах биш, харин одоо төрийн мэдэлд байгаа (ихэвчлэн Хууль зүйн яаманд хадгалагдаж буй) хураагдсан койноор бүрдүүлэх юм.
Мөн Трамп Худалдаа, Аж үйлдвэрийн нарийн бичгийн дарга нарт "Төсвийн нэмэлт зардалгүй" аргаар Биткойн худалдан авах боломжийг судлах үүрэг өгсөн ч яг яаж хэрэгжих нь тодорхойгүй байна.
Иймд энэ шийдвэр нь төрийн зүгээс цаашид койн худалдаж авах бодлого биш, харин байгаа койныг зарахгүй байх тухай бөгөөд зах зээлд шууд эерэг нөлөө үзүүлсэнгүй. Крипто дэмжигчид илүү идэвхтэй, зах зээлд нөлөөлөх алхам хүлээж байсан ч энэ нь биелсэнгүй.
Баасан гарагт Цагаан ордонд болсон крипто удирдагчдын уулзалтаар гол анхаарал татсан сэдэв нь Трампын нөөц бүрдүүлэх санаачилга байсан. Гэвч крипто зохицуулалтын талаар тодорхой бодлого зарлагдаагүй, ерөнхий өөдрөг үгсээр хязгаарлагдсан байна.
Трамп криптод ээлтэй бодлого явуулах амлалт өгсөн бөгөөд түүний томилсон зарим зохицуулагчид крипто дэмжигч үзэлтэй гэж хэлэгдэж байгаа.
Крипто үнийн өнөөгийн байдал: Эдийн засгийн тодорхойгүй байдлын дунд альткойнууд Биткойны хойноос унаж байна
Крипто зах зээл даваа гарагт өргөн хүрээнд унасаар байна. АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв, тарифын бодлогын эрсдэлээс шалтгаалан хөрөнгө оруулагчид эрсдэлт хөрөнгөс зайлсхийж байгаа аж.
Ether (Дэлхийн хоёр дахь том крипто) 5.4%-иар буурч $2,067.28 болж, түр хугацаанд $2,000-аас доош орж, 2021 оны сүүл үеэс хойших хамгийн доод цэгт хүрэв.
XRP 5.9%-иар унаж $2.1954, Solana 7.9%-иар, Cardano 8.4%-иар тус тус буурсан.
Мийм койнуудын хувьд Dogecoin 8.8%-иар, $TRUMP койн 8.2%-иар буурч, түүхэн доод хэмжээнд хүрсэн.
Энэ долоо хоногт АНУ-ын инфляцын үзүүлэлтүүд анхаарлын төвд байх ба эдийн засаг, хүүгийн бодлогын чиг хандлагыг тодорхойлоход чухал нөлөөтэй байх юм. Өнгөрсөн 2-р сарын ажлын байрны тайлан тааруу гарсан нь эдийн засгийн өсөлтийн талаарх болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Улаанбаатарын цагаар 23:00 БИТКОЙН 80'000 ам.доллараас дотогшлолоо









