



















Германы зохион бүтээгч Артур Фишер нь 1958 онд "Фишер боолт" гэгддэг хуванцар боолтыг зохион бүтээснээрээ дэлхийг өөрчлөгчдийн нэг болсон. Энэхүү жижиг шинэ бүтээл нь бетоноор хийсэн хананд эд зүйлсийг бэхлэх энгийн бөгөөд үр дүнтэй шийдлийг гаргаж, барилгын салбарт хувьсгал хийсэн юм. "Фишер боолт"-ыг үзээгүй хүн ч Монголд үгүй биз. Улаанбаатарчуудын хувьд байшингийн засвар хийх, байшин барих бол "100 айл руу 100 явсан" гэсэн хэлц үг бий. Нэг удаагийн явалтандаа "Фишер боолт"-ыг авсан л байж таараа. Бидний анзаардаггүй ч бидний амьдрал нэн тустай нэг ийм бүтээл нь хүний амьдралд хувьсал хийсэн ажээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
"Фишер боолт" нь ханан дахь өрөмдсөн нүхэнд оруулахад өргөсдөг далавчтай жижиг хуванцар цилиндрээс бүрдэнэ. Энэ нь шураг, хадаас эсвэл бусад төрлийн бэхэлгээээс илүү найдвартай зангууг бий болгодог.
Тухайн үедээ гайхалтай шинэлэг бүтээл болж байсан "Фишер боолт" нь хананд эд зүйлсийг бэхлэхэд илүү хялбар, аюулгүй болгосноор орон сууцны засвар, барилгын салбарыг үүрд өөрчилсөн.
Фишер 20-р зууны Германы хамгийн чухал зохион бүтээгчдийн нэг гэдгээрээ түүний үүргийг онцолсон өөр олон шинэ бүтээл, патенттай ч дэлхийн бүх улсын иргэд түүний "Фишер боолт"-ыг ахуй амьдралдаа байнга хэрэглэдэг юм.











