



















АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Пауэллийг дахин буруушааж, бодлогын хүүгийн хэмжээг яаралтай бууруулахыг шаардаад, хэрэв Пауэлл энэ шийдвэрийг цаашид татгалзсаар байвал Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь удирдлагыг гартаа авч, шаардлагатай алхмыг хийх ёстой гэж анхаарууллаа.

Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн "Truth Social" нийгмийн сүлжээ дээр нийтэлсэн бичвэртээ:
"Жером “Хэт оройтсон” Пауэлл — "зөрүүд МАЛ" — бодлогын хүүгийн түвшинг НЭН ЯАРАЛТАЙ, МАШ ИХЭЭР бууруулах ёстой!" хэмээн бичжээ.
Тэрээр үргэлжлүүлэн:
"Хэрэв Пауэлл ЦААШИД ТАТГАЛЗСААР БАЙВАЛ, ТУЗ НЬ УДИРДЛАГЫГ ГАРТАА АВЧ, ХҮН БҮХНИЙ МЭДЭЖ БУЙ ЗҮЙЛИЙГ ХИЙХ ЁСТОЙ!" гэж бичсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэхүү мэдэгдэл нь Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгийн түвшинг одоогийн хэмжээнд хадгалахаар санал өгснөөс нэг хоногийн дараа буюу наймдугаар сарын 1-нд хийгдсэн. Трамп сүүлийн үед Холбооны Нөөцийн Банкнаас бодлогын хүүгийн хэмжээг бууруулахыг удаа дараа шаардаж байгаа юм.
Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо (FOMC)-ны санал хураалтаар 9-2 саналын харьцаагаар бодлогын хүүгийн хэмжээг 4.25%-аас 4.5%–ийн хооронд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Мөн өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгч Доналд Трамп өөр нэгэн нийтлэлдээ Пауэллийг “Хэт оройтсон” хэмээн дахин нэрлээд, “БҮРЭН ЯЛАГДАГЧ” гэж нэрлэн, “Манай улс үүнийх нь төлөөсийг төлж байна!” хэмээн шүүмжилжээ.
Энэ нь Ерөнхийлөгч Доналд Трамп анх удаа Жером Пауэллийг олон нийтийн өмнө шүүмжилж буй явдал биш бөгөөд тэрээр Жером Пауэллийн мөнгөний бодлогын шийдвэрүүдэд удаа дараа сэтгэл дундуур байдлаа илэрхийлсээр ирсэн юм.











