



















Өчигдөр АНУ даяар TikTok хаагдсан. Тэгвэл Дональд Трамп тангараг өргөх ёслолынхоо дөнгөж өмнөхөн АНУ-ын хэрэглэгчдэд тус нийгмийн сүлжээг эргэн нээлгэлээ. АНУ-ын ерөнхийлөгчөөр эргэн сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх манай цагаар шөнийн 11 цагт эхлэх бөгөөд TikTok компанийн гүйцэтгэх захирал Шоу Чеу оролцох төлөвтэй байна.
Тэрээр “Truth Social” нийгмийн сүлжээн дэх хуудасдаа "Би компаниудаас TikTok-ыг хаахыг хүсэхгүй байна. Даваа гарагт би хуулийн хүчин төгөлдөр хэрэгжих хугацааг сунгах захирамж гаргана. Ингэснээр бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хэлэлцээр хийх боломжтой гэжээ. TikTok-ын толгой компани Bytedance өмнө АНУ-д уг сүлжээг хориглох хуулийг үл тоомсорлож байсан ч улсын дээд шүүх баасан гаригт өчигдрөөс хүчин төгөлдөр болсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын мэдэгдлийн дараа TikTok-ийн ажиллагаа сэргэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар TikTok АНУ даяар 170 сая орчим хэрэглэгчтэй байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 352:65 саналаар TikTok-ыг хориглох хуулийн төслийг баталсан байдаг. Учир нь TikTok-д бүртгэлтэй Америк хэрэглэгчдийн мэдээлэлд Хятадууд нэвтэрч нь байсан нь батлагдсан юм.
Иймд холбооны засгийн газар иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж уг хуулийг баталсан гэх тайлбарыг өгсөн юм. Мөн Холбооны засгийн газар 2025-01-19-өөс өмнө TikTok-ийг Америкд зарахгүй бол хаана гэж мэдэгдэж байжээ. Өнөөдрийн байдлаар TikTok-д контент бүтээж орлого олдог 7 сая Америк хүн бий. Хэрэглэгчдийнхээ их хэмжээний дата мэдээллийг хадгалдаг гэх тус апплекейшнийг АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Канад Энэтхэг бүрмөсөн хаасах бол Австралийн Засгийн газар төрийн эзэмшлийн бүх төхөөрөмжид TikTok суулгахыг хоригложээ.









