



















“АНУ, БНХАУ-ын хооронд хэлэлцээр хийгдэж, харилцан ногдуулаад байсан 145, 125 хувийн импортын татвараа бууруулж 10 хувь болгосон нь дэлхийн эдийн засаг дахь эрсдэлийг бууруулж байна хэмээн” Дойче банкны шинжээчид үзэж байгаа аж. Тус банкны Хенри Ален тэргүүтэй шинжээчдийн баг харилцагч нартаа илгээсэн тайландаа “Олон Улсын худалдааны хурцадмал байдал зөөлрөх хандлагатай болсон” хэмээн дурджээ.
Шинжээчид тайландаа “Эрх баригчид эдийн засгийн уналтыг хүсэхгүй. Эдийн засаг унавал хүмүүс ажлаа алдаж, эрх баригчдын нэр хүнд унана. Харин хувьцааны зах зээл уналтад орвол иргэд өөрсдийгөө алдагдалд орж, ядуурч байна гэж үздэг. Бондын зах зээлийн хувьд хүү өсөж иргэд үл хөдлөх хөрөнгийн зээлд илүү өндөр хүү төлдөг” хэмээн дурдсан байна.
Тэдний үзэж байгаагаар “Худалдааны дайн” ихээхэн эрсдэл дагуулж байсан ч хөрөнгө оруулагчид харьцангуй тэсвэртэй хандаж байгаа аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон АНУ, БНХАУ-ын дээд түвшний удирдагчдын хийсэн худалдааны хэлэлцээр зах зээлд ихээхэн эерэг сэтгэгдэл төрүүлж эхэлсэн байна.
Даваа гарагт хоёр улсын удирдагч нар хамтран хийсэн мэдэгдэлдээ "Харилцан ногдуулсан татвараа бууруулж 10 хувьд хүргэснээс гадна, хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх 90 хоногийн орон зайг бий болгож байгаа" талаараа дурдсан юм.









