Энэ удаагийн цагаан олимпод Мексик Улс гурван спортын төрөлд таван тамирчин оролцож байгаа.
Тэдний хоёр нь ээж, хүү гэдгээрээ онцлог. Тодруулбал 46 настай уулын цанын тамирчин бүсгүй Сара Шлепер долоо дахь олимпод оролцохдоор зэхэж буй бол хүү Лассе Гаксиало анх удаагаа тоосоо өргөх гэж байна.

АНУ-ын Колорадо мужид уулын цанын хэрэгсэл зардаг дэлгүүр ажиллуулдаг гэр бүлд төрж өссөн Сара Шлепер нь 1998 оны олимпод оролцохдоо 19 настай байлаа. Үүнээс хойш АНУ-ын шигшээ багт нийт дөрөв, 2014 оноос Мексикийн иргэншилтэй болсноор сүүлийн гурван олимпод тус улсын нэр дээр оролцжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Сара олон жилийн тамирчныхаа замналд хоёрхон улирлыг өнжсөн байдаг. Тухайлбал 2008 / 2009 онд хүү Лассегаа төрүүлсэн тул цанын спортоосоо түр хөндийрсөн юм. Тэгвэл ээжийгээ дагаж цаначин болсон хүү нь өдгөө 18 настай, олимпын "giant slalom" төрөлд өрсөлдөх бол ээж нь "giant slalom", "super G" гэсэн хоёр төрөлд уралдахаар зэхэж байна.
Мексикийн шигшээ багийн тугчаар олимпын нээлтэд оролцсон С.Шлепер маргааш уралдаандаа оролцвол хамгийн ахмад насандаа уулын цанын төрлөөр олимпод оролцсон тамирчин болохоос гадна долоон өөр олимпод өрсөлдсөн анхны цаначин болно.










