



















Баасан гарагт Европын хөрөнгийн зах зээл уналттай байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоонд (ЕХ) гаалийн тариф ногдуулах сүрдүүлгээ дахин сэргээж, Канад, Мексик улсад шинэ татвар хэрэгжүүлж эхэлснээс үүдэлтэйгээр хөрөнгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн.
Улаанбаатарын цагаар 03:15 -ийн байдлаар:
Германы DAX индекс 0.8%-иар буурсан,
Францын CAC 40 индекс 0.4%-иар унасан,
Их Британийн FTSE 100 индекс 0.2%-иар буурсан байна.
Зах зээл пүрэв гарагт аль хэдийн уналттай хаагдсан бөгөөд үүний шалтгаан нь Трампын “ЕХ-ны импортын бараанд, тэр дундаа автомашинд 25%-ийн гаалийн тариф тун удахгүй ногдуулна” гэсэн мэдэгдэл байв.
Канад, Мексик, Хятадад ногдуулах тариф батлагдлаа
Трамп Канад, Мексикээс орж ирэх бараанд 25%-ийн гаалийн тарифыг 3-р сарын 4-нөөс эхлэн хэрэгжүүлэхээ баталлаа. Мөн Хятад улсын бараанд нэмэлт 10%-ийн татвар ногдуулна. Гэсэн хэдий ч Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер-тай хийсэн хэлэлцээрийн дараа Трамп Британийн бараанд тариф ногдуулахгүй байх боломжтойг дурдав. “Үнэхээр өндөр магадлалтай” гэж тэр хэлсэн бөгөөд Стармер худалдааны гэрээ байгуулахаар “Шаргуу ажиллаж байна” гэж онцолсон байна.
Германы жижиглэн худалдааны борлуулалт сэргэв

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Германы жижиглэн худалдааны борлуулалт нэгдүгээр сард 0.2%-иар өссөн нь 12-р сард 1.6%-иар унасан үзүүлэлтээс сэргэж буйг харууллаа. Destatis-ын мэдээлснээр энэ нь зах зээлийн 0% өсөлтийн таамаглалыг давсан байна. Жилээс жилд харьцуулахад жижиглэн худалдааны борлуулалт 2.9%-иар өссөн бөгөөд 12-р сард 1.8%-иар өссөн байв.
Allianz компанийн ашиг хүлээлтээс давлаа
Даатгалын аварга Allianz компанийн 4-р улирлын санхүүгийн үзүүлэлтүүд зах зээлийн хүлээлтээс 5%-иар өндөр гарчээ. Тус компани €2 тэрбумын хувьцааны буцаан худалдан авалт зарласан боловч Solvency II харьцаа бага зэрэг суларсан байна.
Holcim компанийн 2024 оны амжилт
Holcim компани 2024 онд EBIT-ийн өсөлт, ашигт ажиллагааны маржин-аа дээд түвшинд хүргэж чаджээ. Үүнд тогтвортой барилгын чиглэлээрх санаачилгууд голлон нөлөөлсөн байна. Тус компани цэвэр ашиг бага зэрэг буурсан ч ноогдол ашгаа нэмэгдүүлж, дахин боловсруулалтын зорилтуудаа давуулан биелүүлжээ.
Газрын тосны үнэ эдийн засгийн өсөлтийн болгоомжлолын улмаас унав
Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, тарифын эрсдэлүүд нийлүүлэлтийн асуудлаас давамгайлж, газрын тосны үнэ буурлаа. Үүний улмаас газрын тосны үнэ 11-р сараас хойших анхны сарын уналтаа үзүүлэхээр байна.
Brent crude газрын тосны үнэ 0.9%-иар буурч, нэг баррель нь $72.93 болсон.
West Texas Intermediate (WTI) газрын тос 1%-иар унаж, нэг баррель нь $69.94 болжээ.











