



















Европын Төв Банкны (ЕТБ) шинэ судалгаагаар "ChatGPT" нь Худалдан авагчдын итгэлийн индекс (PMI)-ийн мэдээллийг шинжилж, ДНБ-ий таамаглалын нарийвчлалыг сайжруулж чадахыг харуулжээ.
(PMI гэдэг нь Purchasing Managers’ Index буюу Худалдан авалтын менежерүүдийн индекс гэсэн үгний товчлол бөгөөд эдийн засгийн идэвхжил, бизнесийн орчны өөрчлөлтүүдийг хэмжихэд ашигладаг чухал урьдчилсан үзүүлэлт юм)

Пүрэв гарагт ЕТБ-аас нийтэлсэн ажлын тайланд дурдсанаар, хиймэл оюун ухаан нь PMI-ийн мэдэгдлүүдийн хязгаарлагдмал өгүүлбэрүүдээс үнэтэй мэдээлэл гарган авч, эдийн засгийн өсөлтийн талаар илүү сайн чиглэл өгч чадахаар байгаа аж.
“Энэхүү судалгааг онцгой болгож буй зүйл нь PMI-ийн хэвлэлийн мэдэгдэл дэх өгүүлэмж, үгийн сонголт, агуулга (жишээ түүхүүд)-ыг голлон судалж ашиглаж буй явдал” хэмээн ажлын тайланд онцолжээ.
Сүүлийн жилүүдэд ЕТБ нь хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үнийн мэдээлэл цуглуулахад веб-судалгаа ашиглах, өгөгдөл ангилахад хэлний загваруудыг (LLM) ашиглаж, таамаглалын чадвараа сайжруулсаар ирсэн.
Энэ судалгаанд эдийн засагчид ChatGPT ашиглан PMI мэдэгдлийн өгүүлэмжээс эдийн засгийн идэвхжилтийн сэтгэл зүйн оноо (“activity sentiment scores”) гаргаж авсан бөгөөд эдгээр оноог тухайн улирлын ДНБ-ий урьдчилсан таамаглалд (nowcast) оруулан ашиглажээ. Үр дүн нь нэлээд анхаарал татахуйц байгаа бөгөөд “PMI-ийн нийтлэл дэхь оноонуудыг ДНБ-ийн урьдчилсан таамаглалын загварт нэмж оруулснаар таамаглалын нарийвчлал мэдэгдэхүйц сайжирсан” хэмээн дурджээ.
Хамгийн сонирхолтой нь ийм ахиц дэвшилд хүрэхэд богихон хэмжээний өгүүлбэр хангалттай байсан аж. Судлаачид “Тэрбум тэрбум сонины нийтлэл шаардахгүй, ердөө хоёр нүүр хуудас хэмжээтэй өгүүлэг хангалттай байдаг” хэмээн тэмдэглэжээ.









