



















Олон улсын шуудан хүргэлтийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг "FedEx" корпорацийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал асан Фредерик Смит таалал төгссөн тухай тус компани бямба гарагт мэдэгдлээ. Смит 1970-аад онд арав гаруй онгоцоор эхлүүлж, дэлхий дахины хүргэлтийн аварга корпорацийг үндэслэсэн нэгэн бөгөөд 2022 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буусан юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Түүний оронд тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан Раж Субраманиам томилогдсон билээ.

Субраманиам энэхүү мэдээг компанийн ажилтнуудад зориулсан цахим захидлаар хуваалцсан бөгөөд захидлыг компанийн цахим хуудсанд байршуулжээ.
“Фред бол зөвхөн салбарын анхдагч, манай агуу компанийн үндэслэгч байсангүй. Тэр олон хүнд багш, бүх хүнд урам зориг өгөгч байсан юм” хэмээн Субраманиам цахим захидалдаа бичсэн байна.











