



















Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай боллоо. Дараа жилийнх Дундговь аймагт болно.
Орон нутгийн удирдлага, иргэд, эрдэмтэн судлаачид, говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн саналыг сонсож, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл болон аж үйлдвэржилт, уул уурхай, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төсөл, бүтээн байгуулалтыг дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлсэнд талархаж байна.
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тус бүс нутагт тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хамгийн эхэнд усны төслийг эрэмбэлэхээр боллоо. Говийн бүсийг усаар хангах “Орхон -Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжихээ илэрхийлсэн.
Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төслийг говийн бүсэд хэрэгжүүлнэ.
Говийн бүсийн зөвлөлийн өнөөдрийн хуралдааны үеэр 110 хүний гаргасан саналд үндэслэж бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Эх сурвалж: Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Алба











