Ихэнх хүмүүс санхүүгийн аюулгүй ирээдүйг хүсэж түүндээ хүрэхийн тулд гутлын дэлгүүр, урлаг, гар урлал зэрэг өөрийн хувийн жижиг дэлгүүр, үйлчилгээг эрхэлж эхэлдэг. Миний хэдэн нөхөд Индонезид бизнес эрхэлж байдаг. Бид Австралид эрдмийн зэрэг ахиулж байхдаа танилцаж байсан билээ. Түүний бизнес бол Хятадаас хуванцар ган Индонезид оруулж ирэх ажил юм. Энэ ажил нь цэгцэндээ ортол бараг хоёр жил гүйсэн байх. Одоо тэд хангалттай орлоготой, сайхан амьдарч байгаа. Хэдийгээр бидний дунд бүхэл бүтэн далай оршин байгаа боловч бид байнгын харилцаатай байдаг билээ. Нэг удаа утсаар ярих үедээ Хятадад болох үзэсгэлэнгийн үеэр уулзахаар боллоо. Найз минь хятад хэлийг зэгсэн сайн сурч, тэдэнтэй амар хялбараар бизнес хийж сурчээ.
Тэгээд хэрэв намайг хятадуудтай өөрийн гэсэн бизнесээ эхлүүлмээр байвал боломжийн сайхан тусалж чадна шүү гэж амлаж байв. Тухайн үед надад нээрээ ямар бизнес хийвэл зүгээр юм бол гэсэн санаа төрлөө. Найзад минь маш өргөн харилцаа холбоотой хүн байсан болохоор юу ч хийсэн болохоор байв. Миний арай дөнгүүр гадарлаж байгаа зүйл бол гутлын худалдаа байлаа. Гэхдээ миний санхүүгийн байдал тааруухан байсан болохоор ердөө хэдхэн гутал л авч чадахаар инээдтэй байв. Тэгээд яг юу хийхээ шийдэж ядаж бараг хоёр сарыг ардаа орхиж билээ. Энэ нийтлэл бол гутлын худалдааны тухай биш сонголтыг хэрхэн зөв хийх тухай семинарын минь жишээ сэдэв юм.
Судалгаа ба мэдээлэл
Хэрэв та гутлын худалдаа эрхлэх гэж байгаа бол:
Гутлын зах зээлийн судалгааг хийх
Гутлын бизнесийн гол тоглогчдын талаар олж мэдэх
Ямар төрлийн гутлыг хэдий хэмжээгээр борлуулж байгааг мэдэх
Гутал оруулж ирэхэд ямар зардал гарах
Зах зээлийн багтаамжийг мэдэх
Харин форексийн арилжаа хийхэд би графикыг хараад энэ бүх мэдээллийг хоромох зуурт авч чадна. Гэхдээ ингэж сурахын тулд хугацаа ордог юм. Ойлгохын тулд биш ойлгож сурахын тулд багагүй хугацаа ордог. Хүмүүс энэ хэсэг хугацааг даван туулж чаддаггүйд би харамсдаг.
Эхлэх хөрөнгө
Хэдэн мянган гутлаар бизнесээ эхлүүлэхийн тулд их хэмжээний мөнгө хэрэг болно. Мэдээж та гутлаа зарахын тулд эхлээд гуталтай байх ёстой. Тэгэхээр эхлээд явж гутлаа авах хэрэгтэй болно. Харин форекс эхлэхэд 200-300 ам.доллар байхад хангалттай гэж боддог.
Эрхзүй
Бизнесээ эхлүүлэхийн тулд та олон тооны баримт бичгийн ард гарах ёстой. Татвар хураамж, хил гааль гэсээр нэг албан ёсоор худалдах эрхтэй болоход хүн авахгүй бол яах вэ. Дахинд шинэ гутал захиалах мөнгө бий билүү? Бараа шаардлага хангахгүй байх тохиолдол байнга шахуу гарна. Харин форексод барааны чанарын асуудал байхгүй. Та брокертойгоо асуудалтай боллоо гэхэд түүнийг санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар ямар ч байсан та хохиролгүй салах болно. Харин арилжааны тань алдагдал бол өөрийн чинь л асуудал.
Дур хүсэл
Аливаа бизнес тогтноход хоёр жил орчим хэрэгтэй болдог. Зарим нь бүр ч их. Энэ хугацаа бол таныг цаашид ямар байр суурь эзлэх вэ гэдгийн тодорхойлж байдаг чухал үе юм. Та гутлын зах зээлд хүчтэй өрсөлдөхийн тулд магадгүй өөрөө ч гутлын том үйлдвэрлэгч болж болох юм. Гэхдээ та үнэхээр гуталд дуртай биш бол тэр хараал идсэн гуталнаас нэг өдөр л уйдна биз дээ. Өөр бизнес эрхэлдэг байлаа ч та гэрээ хэлэлцээр, ашиг орлогын тайлан, төрийн албаны хөшүүн хойрго хүнд бөгстөнгүүдтэй өдөр шөнөгүй зууралдах гээгүй биз дээ. Танд амьдрах цаг хэрэгтэй шүү дээ. Тэгвэл форекс танд амарч байх хангалттай цаг өгнө. Нойрондоо зүүдэлж босож ирээд ашиг хийчихээд өглөө нь гайхаад сууж байх ажил билээ. Гэхдээ ингэхийн тулд эхлээд багагүй хугацаа хүчин чармайлт, хүсэл зориг орно гэдгийг ухамсарласан байх хэрэгтэй.
Нэг сарын дараа
Би найзтайгаа Хятадад болсон үзэсгэлэнгийн үеэр уулзлаа. Түүний тавьсан санал тун их талархаж байгаагаа хэлээд түүнд форексийн зах зээлийн тухай тайлбарлаж өглөө. Ингээд би түүнд мэддэг бүхнээрээ туслахаар болж найз минь өөртөө анх удаа зав гаргасан юм даа.
Маркиз Комелаб бол The Part-Time Currency Trader номын зохиогч. Энэ ном бол хүмүүсийг форексийн ертөнцөд хэрхэн татагдан орох тухай ном гэж уншигчид егөөддөг. Маш олон сонирхолтой нийтлэл бичдэг. Чөлөөт трейдэр. Тэр өөртөө ном бичих зав гаргасныг бодвол үнэхээр амжилттай трейдэр бололтой.