



















Хөрөнгийн зах зээлийн уналт 2025 онд тохиох уу? АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бүх л улстай эв түнжин муудаад байгаа. (Үүнд ОХУ-ыг эс тооцвол) Энэ үед дэлхий дахинд хөрөнгийн зах зээлийн уналт болох талаар хэн ч яриагүй байгаа ч бид уншигчиддаа: Сүүлийн 30 жилд болсон томоохон хөрөнгийн зах зээлийн уналт болон эргэн сэргэх хугацааг товч тодорхой эргэн сануулж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2025 оныг хүндхэн жил угтаж байгаа гэсэн мэдэгдлийг өнгөрсөн нэгдүгээр сард өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Ямарваа нэг зах зээлийн өсөлт, уналт болж байсан ч мөнгөний бодлогоо удирдаж чадахгүй 9.00 +-инфляцтай (Хэрэглээний Үнийн Индекс) байдаг Монголчуудын хувьд Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийг эс тоодог юм. Монголбанкны гаргаж байгаа статистик худлаа гэдэг нь жил бүр мөнгөний бодлогоо нэг оронтой тоонд бариулна гэж төлөвлөдөг, төлөвлөгөөндөө барихын тулд жилийн инфляцийг 10 хувиас дотогш байна гэсэн худлаа статистик гаргадгаар нь батлагддаг. Монгол Улсын хувьд экспортын 90 хувь нь БНХАУ-аас хараат байдаг тул тус улсад ямарваа нэг хямрал, хөрөнгийн зах зээлийн уналт, улстөрийн тодорхой бус байдал гарчихгүй бол айх аюул багатай юм.
Хөрөнгийн Зах Зээлийн Уналт & Сэргэх Хүч! 📊📈
1. 1992 он – Хөрөнгийн зах зээлийн уналт 📉 54%
⏳ Сэргэх хугацаа: 2 жил, 4 сар
2. 1994 он – Хөрөнгийн зах зээлийн уналт 📉 45%
⏳ Сэргэх хугацаа: 2 жил, 10 сар
3. 2000 он – Хөрөнгийн зах зээлийн уналт 📉 55%
⏳ Сэргэх хугацаа: 2 жил, 3 сар
4. 2008 он – Хөрөнгийн зах зээлийн уналт 📉 65%
⏳ Сэргэх хугацаа: 1 жил, 8 сар
5. 2020 он – Хөрөнгийн зах зээлийн уналт 📉 38%
⏳ Сэргэх хугацаа: 8 сар
Цаг бүрт зах зээл шинэ дээд амжилт тогтоож сэргэж байсан! 🔝💥
Ингээд "Богино хугацааны айдас таны урт хугацааны зорилгыг бүү удирдаг! 🧠"









