Өнөөдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян хиймэл оюун ухааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжих байгууллага байгуулах санал дэвшүүлж, технологийн хөгжүүлэлт, аюулгүй байдлын асуудлаар улс орнууд илүү уялдаатай ажиллах хэрэгтэйг онцоллоо.
Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурлын нээлтийн үеэр үг хэлэхдээ "AI бол өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч хэмээн нэрлэсэн ч өнөөгийн удирдлагын тогтолцоо “нэгдсэн бүтэцгүй, тусдаа” хэвээр байгааг анхаарууллаа. Улмаар AI-ийн дэлхийн удирдлагын нэгдсэн бүтэц, өргөн хүрээний зөвшилцөл бүхий зохицуулалтыг яаралтай бий болгох шаардлагатайг тэмдэглэв.

Гурав хоног үргэлжлэх арга хэмжээ нь дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ ба БНХАУ-ын хоорондох технологийн өрсөлдөөн улам ширүүсэж буй үед зохион байгуулагдаж байна. AI нь хоёр улсын дунд стратегийн шинэ тулааны талбар болоод буй.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Дэлхий нийтээрээ AI-ийн удирдлага одоогоор бутархай, улс орнуудын дунд зохицуулалтын үзэл баримтлал, институцийн дүрмийн хувьд томоохон зөрүү байсаар байна,” хэмээн Ли хэлэв. “Иймээс бид зохицуулалтыг бэхжүүлж, өргөн зөвшилцөлд хүрсэн дэлхийн AI удирдлагын тогтолцоог яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна.”
АНУ дэвшилтэт технологийн БНХАУ-руу урсах урсгалыг хязгаарласан экспортын хориг тогтоосон бөгөөд үүнд Nvidia зэрэг компаниудын үйлдвэрлэдэг өндөр түвшний AI чип, чипний тоног төхөөрөмжүүд багтсан. АНУ эдгээр технологи нь БНХАУ-ын цэргийн чадавхийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үздэг.
Хэдий ийм хориг хэрэгжиж байгаа ч БНХАУ AI-ийн салбарт ололт амжилт гаргасаар байгаа нь АНУ-ын эрх баригчдын бухимдлыг төрүүлдэг байна.










