



















Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин "БНХАУ эрчим хүчний бүрэн бие даасан байдалд хүрэхийг зорьж байгаа бөгөөд ойрын ирээдүйд томоохон эрчим хүч экспортлогч орон болох төлөвтэй" гэж мэдэгдэв.

Санкт-Петербургийн Эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ тэрээр, "Дэлхий дахинд цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс өсөж, Африк болон Азид хүн ам нэмэгдэж, дижитал хувьсгал цахилгааны эрэлтийг хурдацтай өсгөж буйг онцолсон"
Сечин хэлэхдээ:
“БНХАУ аль хэдийн эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, өөрийн нөөцөд тулгуурласан тогтвортой эрчим хүчний тэнцвэрийг бүрдүүлж, бүрэн бие даасан байдал руу итгэлтэйгээр урагшилж байна. Хятад нөхөд маань тууштай, мэргэжлийн байдлаар зорилгодоо хүрч, ойрын ирээдүйд эрчим хүч импортлогчоос экспортлогч орон болох нь гарцаагүй.” гэсэн байна.
Одоогоор БНХАУ дэлхийн хамгийн том түүхий нефтийн импортлогч бөгөөд байгалийн хийн томоохон худалдан авагч улс бол ОХУ дэлхийн хоёр дахь том газрын тос экспортлогч, мөн хамгийн их байгалийн хийн нөөцтэй улс.
Игорь Сечин нь Владимир Путинтэй Санкт-Петербург хотод хамтран ажиллаж байсан бөгөөд Кремльд ч хамт ажиллаж байсан. Тэрээр 2012 оноос хойш “Роснефть”-ийг удирдаж байна. “Роснефть” нь Оросын газрын тосны үйлдвэрлэлийн 40%, байгалийн хийн 14%, боловсруулах үйлдвэрийн 32%-ийг бүрдүүлдэг. Мөн БНХАУ руу газрын тос экспортлогч хамгийн том оросын компани юм.
Сечин бас OPEC+ бүлгийн гаргасан шийдвэр буюу газрын тосны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр Израиль, Ираны хоорондын сөргөлдөөний үе маш ухаалаг алхам болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр OPEC+ бүлэг төлөвлөгөөнөөс нэг жилийн өмнө олборлолтоо нэмэгдүүлж магадгүй гэжээ.
Түүнчлэн Сечин АНУ-ын асар их улсын өрийг онцолж, Хабсбургийн Испани, хувьсгалын өмнөх Франц, Османы эзэнт гүрэн, Их Британи зэрэг их гүрнүүд өндөр өрөөс болж уруудсан жишээг дурдсан байна.









