Их Британийн шинээр томилогдсон Ерөнхий сайд Энди Бернхэм Даунингийн гудамжны 10 тоотын өмнө анхны мэдэгдлээ хийлээ. Тэрээр сүүлийн жилүүдэд үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдлыг дуусгаж, ард иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээнэ гэдгээ амласан юм.

Энди Бернхэм:
Улс орныг дахин шинэчлэн зохион байгуулж, эдийн засгийн шинэ загвар бий болгон, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх болно.
хэмээн мэдэгдэв.
Тэрээр сүүлийн 10 жилд Их Британийн Ерөнхий сайдаар томилогдож буй 7 дахь Ерөнхий сайд болж байна. Энди Бернхэм намынхаа дотоод хямралын улмаас огцорсон Кир Стармерын орыг ийнхүү залгалаа.
Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хамгийн эхний зорилго нь орон гэргүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх аж. Тэрээр энэ чиглэлээр яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдгээ амалсан. Мөн тэрээр ойрын үед Их Британийг хөгжүүлэх 10 жилийн үндэсний төлөвлөгөөгөө танилцуулна гэдгээ мэдэгдээд байгаа.
Энди Бернхэм:
-Нийгмийн зориулалттай орон сууцны барилгыг олноор барина.
-Батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхийн тулд халамжийн зарим зардлыг шинэчлэн зохион байгуулна.
-Амьжиргааны өртгийг бууруулах богино хугацааны арга хэмжээг тун удахгүй зарлана гэж амласан. Гэсэн хэдий ч шинэ Засгийн газар хэд хэдэн томоохон сорилттой нүүр тулж байна.
Үүнд:
-Хууль бус цагаачлал,
-Эдийн засгийн өсөлтийн сааралт,
-Төрийн үйлчилгээний доголдол,
-Нийтийн үйлчилгээ үзүүлдэг зарим компанийн санхүүгийн хүндрэл зэрэг асуудлууд багтаж байна. �
-Мөн тэрээр өмнөх Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан цахим иргэний үнэмлэхийн (Digital ID) бодлогыг цуцалж буйгаа мэдэгдсэн.
Лейборист намын олон гишүүн Энди Бернхэмийг баруун жигүүрийн Шинэчилэл нам болон түүний удирдагч Найжел Фаражийн өсөн нэмэгдэж буй нэр нөлөөг сөрөхөд өмнөх Ерөнхий сайд Кир Стармераас илүү үр дүнтэй удирдагч болно гэж үзэж байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Энди Бернхэм одоо Сангийн сайдаа томилох зэрэг хамгийн чухал шийдвэрүүдээ гаргах шатандаа яваа бөгөөд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн Их Британийн цаашдын бодлогод чухал нөлөө үзүүлэхээр байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

Энди Бернхэм (Andy Burnham) нь Их Британийн Хөдөлмөрийн намын (Labour Party) ахмад улстөрчдийн бүлэгт багтдаг. Тэр өнөөдөр 2026 оны долдугаар сарын 20-нд Их Британийн Ерөнхий сайд болсон.
Төрсөн он: 1970 оны 1-р сарын 7.
Нас: 56.
Нам: Хөдөлмөрийн нам (Labour Party).
Боловсрол: Кембрижийн их сургуулийг улс төрийн чиглэлээр төгссөн. �
2001 онд анх парламентын гишүүнээр сонгогдсон.
-Гордон Брауны Засгийн газарт Сангийн яамны дэд сайд, Соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд, дараа нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв.
-Сөрөг хүчин байх үед Эрүүл мэнд, Боловсрол, Дотоод хэргийн "сүүдрийн сайд"-ын албыг хашсан. �
2017–2026 онд Их Манчестерийн хотын захирагч байсан. COVID-19 цар тахлын үеэр Лондонгийн төв засгийн газартай хатуу байр сууринаас хэлэлцэж, хойд Английн бүс нутгийн эрх ашгийг хамгаалснаар хэвлэлүүд түүнд "King of the North" (Умардын хаан) гэсэн хоч өгсөн. Мөн Манчестерын нийтийн тээврийн шинэчлэл болох Bee Network төслийг хэрэгжүүлсэн. �
Энди Бернхэмийг Хөдөлмөрийн намын нийгмийн халамжийг дэмждэг, төв-зүүний үзэлтэй улстөрч гэж үздэг.
Тэрээр:
-Бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх,
-Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээг (NHS) бэхжүүлэх, амьжиргааны өртгийг бууруулах, эрх мэдлийг Лондоноос удирддаг болиулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлого баримталдаг.
2026 онд Ерөнхий сайд Кир Стармер нам доторх дарамтын улмаас огцорсны дараа Бернхэм Хөдөлмөрийн намын даргаар бараг өрсөлдөгчгүйгээр сонгогдож, улмаар Их Британийн Ерөнхий сайдын албыг хүлээн авлаа. Тэрээр тангараг өргөхдөө улс төрийн тогтворгүй байдлыг дуусгаж, эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааг сайжруулна гэж амласан юм.









