Пүрэв гарагт Их Британийн Төв банк (Bank of England) хүлээж байснаар бодлогын хүүгийн түвшинг 25 суурь нэгжээр буурууллаа.
Энэ нь худалдааны дайнаас шалтгаалж тус улсын эдийн засгийн өсөлт удааширсныг дэмжих зорилготой аж. Төв банк бодлогын хүүгээ 4.50 хувиас 4.25 хувь болгон бууруулсан бөгөөд Мөнгөний бодлогын хороо (Monetary Policy Committee)-ны 9 гишүүнээс 7 нь бууруулах санал өгч, 2 нь энэ сард өөрчлөлт хийхгүй байх санал өгсөн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Энэхүү бууралт нь өнгөрсөн жилийн дээд хэмжээ болох 5.25 хувиас хойш хийгдсэн дөрөв дэх удаагийн бууралт бөгөөд 2025 он гарснаас хойших хоёр дахь удаагаа ийнхүү бууруулж байгаа юм. Тус хороо хоёрдугаар сард мөнгөний бодлогыг зөөллөх шийдвэр мөн гаргаж байсан.











