Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Иран улс Катарын нийслэл Дохад АНУ-тай уулзалт хийх хүсэлт гаргасан гэж мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэл нь Хормузын хоолойд хоёр талын харилцан довтолгоог зогсоох тохиролцоонд хүрсэн гэх хэвлэлүүдийн мэдээллийн дараахан гарлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт Fox News-т өгсөн ярилцлагадаа, Ерөнхийлөгчийн гол элч нар болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар хэлэлцээнд оролцоно гэж мэдэгджээ.

Хэвлэлүүдийн мэдээлснээр, хамгийн сүүлд дэгдсэн мөргөлдөөнийг зогсоох энэхүү тохиролцоо нь Хормузын хоолойгоор хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих боломжийг сэргээх юм.
The New York Times сонин АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдээлэлд үндэслэн, Иран энэ долоо хоногт хэлэлцээ болох эсэхийг хараахан батлаагүй байгаа ч Тегеран Катарын засгийн газартай зөвлөлдөж байгаа гэж мэдээлжээ.
Үүнээс өмнө The Wall Street Journal сонин АНУ, Иран улсууд Дохад уулзалт хийх санал тавьсан талаар мэдээлсэн байна. Хэдийгээр дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалт эцэслэгдээгүй байгаа ч уулзалт маргааш буюу мягмар гарагт болж магадгүй гэж тус сонин онцолжээ.
Харин Axios энэхүү мөргөлдөөнийг зогсоож, хэлэлцээг дахин эхлүүлэх тохиролцооны талаар хамгийн түрүүнд мэдээлсэн байна. Ийм тохиролцоо хэрэгжвэл дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 гаруй хувь дамжин өнгөрдөг стратегийн чухал усан зам болох Хормузын хоолойн хурцадмал байдлыг намжаахад чухал нөлөө үзүүлнэ гэжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өнгөрсөн долоо хоногт болсон мөргөлдөөнүүд нь хоёр долоо хоногийн өмнө байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг нуран унагах эрсдэл үүсгэсэн бөгөөд уг хэлэлцээрийн ачаар Ираны өмнөд эрэг дахь энэхүү усан замын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд сэргэсэн байсан юм.
АНУ-ын албаныхан сүүлийн өдрүүдэд Хормузын хоолой дахь хөлөг онгоцуудад хийсэн довтолгоонд Ираныг буруутгаж байгаа ч Тегеран эдгээр халдлагын хариуцлагыг өөртөө аваагүй гэж The New York Times мэдээлжээ.
Иран улс хоёрдугаар сарын сүүлээр Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн эхэлснээс хойш Хормузын хоолойд хатуу хяналт тогтоосоор ирсэн бөгөөд тус бүсээр зорчих бүх хөлөг онгоцыг өөрийн тогтоосон маршрутаар явахыг шаардсаар байгаа.
Үүний зэрэгцээ, Ираны Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC) ням гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын цохилтын хариуд Бахрейн дахь АНУ-ын тэнгисийн цэргийн бааз болон Кувейт дэх агаарын цэргийн бааз руу довтолсон гэж мэдэгдсэн байна.
Харин The New York Times-д ярьсан АНУ-ын нэгэн албан тушаалтан Ираны илгээсэн нисгэгчгүй онгоц болон пуужингуудыг бүгдийг нь устгаж эсвэл замд нь тосон саатуулсан гэж мэдэгджээ.
Энэ бүх үйл явдлын нөлөөгөөр даваа гарагт газрын тосны үнэ өссөн ч өнгөрсөн долоо хоногийн огцом уналтын дараа дайнаас өмнөх түвшингийнхээ ойролцоо хэлбэлсэн.










