



















"2026 оны 3-р сарын 1-нд агаарын цохилтоор Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменей амиа алдсаны дараа удирдлагын түр зөвлөл байгуулана" гэж мэдэгдсэн туршлагатай улс төрч Али Ларижани Ираны улстөрд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж тодорч байна.
Тэрээр цөмийн хэлэлцээ, Тегераны бүс нутгийн харилцаа, дотоодын эмх замбараагүй байдлыг хүчээр дарах ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хариуцаж иржээ.
Улс төр, шашны нөлөө бүхий гэр бүлээс гаралтай Али Ларижани АНУ-тай цөмийн хэлэлцээр хийх оролдлогыг удирдаж байсан бөгөөд Вашингтон түүнийг нэгдүгээр сард Засгийн газрын эсрэг жагсаалыг хүчээр дарахад оролцсон хэмээн үзэж хориг арга хэмжээ авсан юм.

Ням гарагт тус улсын төв телевизийн мэдээлснээр Ларижани АНУ болон Израилийг Ираныг задалж, дээрэмдэхийг оролдож байна хэмээн буруутгаж, “Салан тусгаарлагч бүлгүүд”-д хатуу хариу өгнө гэж анхааруулжээ. Энэ мэдэгдэл нь Ираны эсрэг агаарын цохилт эхэлснээс хойш 24 цаг хүрэхгүй хугацааны дараа гарсан байна.
Мөн Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Абдолрахим Мусави цохилтын үеэр амь үрэгдсэн гэж Ираны Төв Телевиз мэдээллээ.
2025 оны наймдугаар сард Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлийн (SNSC) нарийн бичгийн даргаар томилогдсон Али Ларижани Хаменейд үнэнч, тогтолцооны доторх өрсөлдөгч фракцуудтай прагматик харилцаа тогтоодгоороо нэрд гарсан нэгэн.
Өнгөрсөн сард тэр зуучлагч Оман улсад айлчилж, АНУ-тай шууд бус цөмийн хэлэлцээг хийхээр бэлтгэсэн нь Хаменейн итгэлт стратегич хэвээр байгааг харуулсан алхам байв. Үүний зэрэгцээ Вашингтон Ойрх Дорнодод цэргийн хүчээ нэмэгдүүлж, Иранаас амлалт авахыг оролдож байсан юм.
Али Ларижани сүүлийн саруудад Москвад хэд хэдэн удаа айлчилж, аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн нь түүний өндөр түвшний дипломат ажиллагаанд эргэн орсны бас нэг илрэл байлаа.
20 жилийн өмнө мөн SNSC-ийг удирдаж байсан туршлагатай Али Ларижани өнгөрсөн жилийн 12 хоногийн агаарын дайны дараа (Иран–Израилийн мөргөлдөөнд АНУ оролцсон) албан ёсоор аюулгүй байдлын гол төвд буцан ирсэн юм.
Тэрээр цөмийн асуудлаар прагматик өнгө аястай мэдэгдлүүд хийж байв.
“Миний бодлоор энэ асуудал шийдэгдэх боломжтой,” гэж тэр өнгөрсөн сард Оманы төрийн телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Хэрэв америкчуудын санаа зовж буй зүйл нь Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх явдал бол үүнийг шийдвэрлэж болно.”
Гэвч нэгдүгээр сард өрнөсөн засгийн газрын эсрэг уур бухимдлын давалгааны дараа түүний удирдлагын үүргийг Вашингтон шүүмжилсэн юм. АНУ-ын Сангийн Яамнаас нэгдүгээр сарын 15-нд гаргасан мэдэгдэлд Али Ларижани жагсаалыг хүчээр дарах үйл ажиллагааны тэргүүн эгнээнд байсан гэж дурдсан бөгөөд түүнийг Хаменейн заавраар ажилласан гэжээ.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр 1979 оны Исламын хувьсгалаас хойших хамгийн том дотоодын үймээний үеэр мянга мянган хүн амь үрэгдсэн байна.
Ларижани эдийн засгийн хүндрэлийг эсэргүүцсэн тайван жагсаалыг ойлгож байгаагаа илэрхийлсэн ч, зэвсэгт ажиллагааг Израилийн өдөөн турхиралт хэмээн буруутгаж байв.
“Ард түмний жагсаалыг террорист шинжтэй бүлгүүдээс бүрэн салгаж ойлгох ёстой,” гэж тэр нэгдүгээр сарын 10-нд мэдэгдсэн бол 1-р сарын 26-нд “үймээн дэгдээгчид бол хагас террорист бүлэг” гэж хэлсэн байна.
Өмнө нь Хувьсгалт Гвардийн гишүүн байсан Али Ларижани 2005–2007 онд Ираны цөмийн хэлэлцээр хийх багийн ахлахлагчаар ажиллаж, уран баяжуулах эрхээ хамгаалж байв. Тэрээр Европын зүгээс цөмийн түлш үйлдвэрлэхээс татгалзахын оронд санал болгосон урамшууллыг “Сувдыг чихэртэй солихтой адил” гэж зүйрлэж байсан.
Иранаар дагнасан шинжээчдийн үзэж байснаар тухайн үедээ Ларижани дипломат арга замаар барууныг ятгахыг зорьдог прагматик улс төрчид тооцогдож байв.
АНУ болон Израиль Ираныг Израилийн оршин тогтноход заналхийлэхүйц цөмийн зэвсэг бүтээхийг зорьж байна гэж үздэг бол Тегеран цөмийн хөтөлбөр нь цэвэр энхийн зорилготой гэж мэдэгддэг.
Ларижани 2008–2020 онд парламентын даргаар ажилласан. Түүний үед 2015 онд зургаан их гүрэнтэй цөмийн хэлэлцээр байгуулсан. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд уг хэлэлцээрээс гарсан юм.
Али Ларижани “Ираны цөмийн хөтөлбөрийг хэзээ ч устгаж чадахгүй” гэж анхааруулж байв.
“Нэгэнт технологийг нээж илрүүлсэн бол тэр нээлтийг хэн ч булааж авч чадахгүй. Машин зохион бүтээсэн хүний машиныг хулгайлсан ч дахин хийж чадна гэсэнтэй адил,”
гэж тэр 2025 оны есдүгээр сард PBS Frontline-д ярьжээ.
Тэрээр Москвад олон удаа айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин-тай уулзан, Ираны гол холбоотон, АНУ-ын дарамтад сөрөг жин болдог гүрэнтэй харилцаагаа сайжруулан, зохицуулахад оролцож ирсэн.
Мөн Хятадтай 2021 онд байгуулсан 25 жилийн хамтын ажиллагааны гэрээг урагшлуулах хэлэлцээг хариуцаж байв.
1958 онд Иракийн Нажеф хотод төрсөн Ларижани багадаа Иранд нүүж ирсэн бөгөөд философийн докторын зэрэг хамгаалжээ. Түүний ах дүүс шүүх болон гадаад хэргийн салбарт өндөр албан тушаал хашиж байсан.









