



















Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “Өөрийгөө сайн харж байгаарай, үгүй бол устгаж магадгүй” хэмээн анхааруулж байсан Ираны Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлийн тэргүүн Али Ларижани алагдсан байна. Тэрээр урд шөнийн дайралтад өртсөн гэж Израилийн Батлан хамгаалахын сайд мягмар гарагт мэдэгдлээ.
Тэрээр АНУ-ын Төрийн департаментын Rewards for Justice хөтөлбөрөөс 10 сая ам.долларын шагнал зарласан Ираны 10 удирдагчийн нэг байсан юм.

Мөн Израилийн Батлан хамгаалах хүчин буюу Israel Defense Forces мэдэгдэхдээ Ираны Хувьсгалт гвардийн сайн дурын “Басиж” хүчний командлагч генерал Холам Реза Солейманиг Тегеран хотод хийсэн “Онцгой цохилтоор” устгасан гэж мэдэгдсэн байна.
“Иранд дотоодын эсэргүүцлийн жагсаалууд өрнөж, сүүлийн үед улам ширүүссэн үед Солейманийн удирдсан Басижийн хүчнүүд хүчирхийлэл, өргөн хэмжээний баривчилгаа, энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэх ажиллагааг удирдсан.”
гэж дурджээ.
Израилийн Батлан хамгаалахын сайд Исрайл Каз:
“Ларижани болон Басижийн командлагч өнгөрсөн шөнө устгагдсан. Тэд бусадтайгаа хамт тамын гүн рүү явлаа.”

---

2012 оноос хойш Үндэсний итгэмжлэлийн төвөөр 5 удаа итгэмжлэгдсэн бөгөөд нарийвчлалтай, бодит үр дүн нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж байдаг.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!
гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ Ираны төрийн хэвлэлүүд эдгээр үхлийг шууд батлаагүй бөгөөд Ларижанигийн албанаас мэдэгдэл гарна гэж мэдээлжээ.
Эдгээр цохилт нь 2026 оны 2-р сарын 28-нд болсон цохилтоор Ираны дээд удирдагч Али Хаменей алагдсаны дараах Ираны теократ дэглэмд өгсөн шинэ цохилт гэж үзэж байна.
Мөн түүний залгамжлагч гэгдэж буй Можатаба Хаменейгийн эрүүл мэнд болон хаана байгаа талаар таамаг байгаа гэж мэдээлжээ.
67 настай Ларижани нь Ираны дээд удирдагчийн ахлах зөвлөх бөгөөд АНУ-тай цөмийн хэлэлцээний стратегийн зөвлөх Үндэсний аюулгүй байдлын дээд байгууллагын гол гишүүн байсан юм.
АНУ-ын Сангийн яам 2026 оны нэгдүгээр сард Ларижанид хориг тавьсан. Учир нь тэрээр улс даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарах ажиллагааг зохион байгуулсан гэж буруутгагдсан байна.
Сангийн яам мэдэгдэхдээ:
“Ларижани бол Ираны ард түмний хууль ёсны шаардлагын хариуд хүч хэрэглэе гэж хамгийн түрүүнд уриалсан удирдагчдын нэг. Тэр дээд удирдагчийн нэрийн өмнөөс жагсаалын эсрэг хариу арга хэмжээг зохицуулж байсан.”
гэжээ.











