"JPMorgan" банкныхны мэдээлснээр АНУ “Роснефть” болон “Лукойл” компанид тавьсан хоригийн улмаас ОХУ-ын 1.4 сая баррель газрын тос тээвэрлэгч танкиртаа ачигдсан хэвээр, гацсан гэж мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш ОХУ-д тавьсан анхны шууд хоригийн хүрээнд 11-р сарын 21-нээс өмнө “Роснефть”, “Лукойл”-тай холбоотой бүх хэлцлийг дуусгах эцсийн хугацааг тогтоосон.
Хориг нь “Лукойл”-ын гадаад бизнесийг ихээхэн дарамталж, тус компани гадаад улс дахь хөрөнгөө худалдах болсноо зарлахад хүргэж, Ирак дахь үйл ажиллагаа, Финляндын насосны станцууд, Болгар дахь газрын тосны үйлдвэрт нь тасалдал үүсээд байна.
Гэсэн ч JP Morgan банкны эх сурвалжуудын хэлснээр ОХУ-ын газрын тосны нийт экспорт одоогоор харьцангуй тогтвортой байгаа аж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
JPMorgan-ы мэдээлж буйгаар хоригт өртсөн компаниуд нийлүүлсэн газрын тосыг хүлээн авах хугацааны эцсийн өдөр болох 11-р сарын 21-ний дараагаас тээврлэлт буулгалтын ажил илүү хүндрэх төлөвтэй байна.
“Роснефть” болон “Лукойл”-ыг онилсон хориг хүчин төгөлдөр болох гэж буй нь Оросын газрын тосны экспортыг шинэ түвшний тасалдалд оруулах юм. Үүний улмаас ОХУ-ын хоёр том худалдан авагч болох Энэтхэг, Хятад улсууд 12-р сарын худалдан авалтаа эрс бууруулахаар төлөвлөж байна” гэж тайлагнажээ.
Эх сурвалжуудын өгүүлснээр Оросын баруун бүсийн Приморск, Уст-Луга, Новороссийск боомтуудаас ачилт хийсэн олон танкер зорчих газраа анхны мэдэгдэлдээ Египетийн Порт-Саид эсвэл Суэцийн суваг гэж тэмдэглэдэг ч дараа нь Энэтхэг, Хятад руу үргэлжлүүлэн явдаг.
Мөн борлогдоогүй газрын тос эцэстээ БНХАУ-руу ачигдаж болзошгүй гэж үзэж байна. Түүнчлэн ОХУ-ын газрын тос Ази дахь зах зээлд сүүлийн нэг жилд хамгийн хямд үнээр борлогдож байна.










