



















Бид аз сорих хэрэг бишгүй л гардаг. Азтай нэгэн байхад ямар ч бэлтгэлтэй байгаад азгүйтдэг хүн бий. Хэрэв бурхан бидэнд аз эзийг ядаж тэнцүү заяасан гэж үзвэл бид 50/50 магадлалтай газар ордог гэсэн үг. Харин казино хэмээх дэлхийд алдартай тоглоомын газрууд үргэлж ашиг орлоготой байдаг бөгөөд аз сорьж гэнэт баяжих хүсэлтэй дундаж хүмүүсийн диваажин болсон Лас-Вегасаас Макаогийн казино хэд дахин илүү гараад байгаа. Харин казино яагаад баяжаад хүмүүс мөнгө алдсаар байдаг вэ? Энэ асуултын хариуг казинод мөнгөө алдсан хэн нэгэн сэтгэлзүйн сахилга баттай холбоотой түм буман хариулт хэлээд өгөх учраас бид энд өөр зүйлийн тухай ярья. Форекс хэмээх энэ “онцгүй спорт” дэлхий даяар бараг хөлбөмбөгийн фанатаас олон хөгжөөн дэмжигчтэй болоод байгаа. Хожих алдах боломж асар их. Гэхдээ хоорондоо тэнцүү гэвэл мөн л 50/50. Ханш нэг бол дээшээ нэг бол доошоо. Танд хоёрхон сонголт байна. Амархан байгаа биз. Энэ 50/50 бол нэг удаагийн үйлдэлд хүчинтэй гэдгийг хүмүүс тэр болгон анзаардаггүй. Учир нь энд КАЗИНО ИМПАКТ нөлөөлдөг юм. Бяцхан тооцоо хийж үзье. Бодлогыг хялбар болгох үүднээс зарим нөхцөлийг тогтмолоор авлаа.
Эхлээд 10 алдагдалтай арилжаа хийж үзье
.jpg)
Та форексийн арилжаанд 1000 доллартай эхэллээ гэж С0 багана хэлж байна. AD багана бол таны мөнгө өсгөх хувийг 10% гэж үзжээ. Ингээд арав дараалсан 10%-ын алдагдалтай арилжаа хийсэн болохыг А тал дээр харуулсан байна. С10 нүдэнд 10 арилжааны дараах хөрөнгийг, D баганын доор улаанаар тэмдэглэсэн хэсэгт таны нийт алдагдлыг харуулжээ. Одоо та 50/50 боломжоо ашиглаад 10 дараалсан ашигтай арилжаа хийнэ . Үүнийг В тал дээр харуулсан байна. Мөн 10% ашигтай арилжаа.G10 таны нийт өсгөсөн хөрөнгийг харуулсан бол H баганын доор таны нийт алдагдал гарч байна. Товчхондоо та 10 алдагдалтай 10 ашигтай арилжаа хийхэд 177 доллар алдаад гарч ирж байна.
Тэгвэл эхлээд ашигтай 10 арилжаа хийвэл яах вэ?

Зүүн талын С10 нүдэнд нийт өсгөсөн хөрөнгийн хэмжээ, D баганын доор таны цэвэр ашиг байна. Одоо та 10 алдагдалтай арилжаа хийх хэрэгтэй. Үүнийг баруун талын G10 нүдэнд таны нийт хөрөнгийн хэмжээ харин H баганы доор таны нийт алдсан мөнгө гарч байна. Өөрөөр хэлбэл 1000 долларт ороод 10 ашигтай 10 алдагдалтай, 50/50 арилжааны хийсний дараа 95 доллар алдчихаад сууж байна.
Тэгвэл холимог хийвэл яах вэ?

Холимог хэлбэр гэдэг нь алдаад олоод, алдаад олоод, олоод алдаад гэх мэт замбараагүй байна гэсэн үг.
Зүүн талд олоод алдаад олоод алдаад байгааг үзүүлжээ. Олсон алдсан тоо адил байхад та 49 доллар алдаад гарч ирнэ. Харин баруун талд алдаад олоод, алдаад олоод байгааг харуулсан байна. Мөн адил тоотой байхад 49 доллар алдаад гарч ирж байна. Үүнийг КАЗИНО ИМПАКТ гэнэ. Та өөрийгөө 50/50 азтай дундаж нэгэн гэж боддог бол энэ нөлөөгөөр алдагдал хүлээж болзошгүй байна.
50+1 азтай байхын төлөө.









