



















АНУ-ын "Keurig Dr Pepper" компани Голландын кофе үйлдвэрлэгч "JDE Peet's" компанийг ойролцоогоор 18 тэрбум ам.доллараар худалдан авахаар хэлцэл хийж байгаа гэж "Wall Street Journal" ням гарагт асуудалд ойр эх сурвалжийн мэдээг эш татан мэдээлжээ.

Хэлцэл хийгдсэний дараа компаниуд ундаа болон кофены бизнесээ тусад нь салгах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлэлд дурдсан байна.
Reuters энэ мэдээллийг нягталж чадаагүй бөгөөд "Keurig Dr Pepper" болон "JDE Peet's" компаниудын аль аль нь мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
"JDE Peet's" нь L'Or, Tassimo, Douwe Egberts зэрэг брэндээрээ алдартай бөгөөд ойролцоогоор 15 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байна. Харин Keurig Dr Pepper-ийн үнэлгээ бараг 50 тэрбум ам.доллар гэж LSEG-ийн мэдээлэлд дурджээ.
JDE Peet's өнгөрсөн сард жилийн төлөвөө өсгөсөн байна. Учир нь тэдний хагас жилийн тохируулсан ашиг нь шинжээчдийн хүлээлтээс давж, 709 сая евро (831.09 сая ам.доллар) болж өссөн бөгөөд энэ нь бүтээгдэхүүн өндөр үнэтэй байсан ч борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлагнажээ.

Өнгөрсөн онд Keurig Dr Pepper нь эрч хүчний ундааны Ghost компанийн 60%-ийг 990 сая ам.доллараар худалдан авч, 2028 онд үлдсэн хувийг худалдан авахаар төлөвлөсөн. Энэ нь ундааны бизнесээ төрөлжүүлэх стратегийн нэг хэсэг юм. Keurig Dr Pepper-ийн Dr Pepper ундаа нь дэлхийн зах зээл дээр борлуулалтаараа Кока Кола, Пепси Колагийн ард гуравдугаарт бичигддэг байна.
(1 ам.доллар = 0.8531 евро)









