БНХАУ-ын ухаалаг гар утасны нийлүүлэлт энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4%-иар буурсан бөгөөд "Apple" компанийн борлуулалт буурч, харин дотоодын өрсөлдөгч "Huawei" зах зээл дэхь хувиа нэмэгдүүлсэн тухай 'Counterpoint Research' мягмар гарагт мэдээллээ.
'Counterpoint'-ийн мэдээлэлд дурдсанаар, БНХАУ дахь "Apple" компанийн бүтээгдэхүүний нийлүүлэлт жилийн өмнөхөөс 1.6%-иар буурсан бол "Huawei" бүтээгдэхүүний нийлүүлэлтээ 17.6%-иар өсгөсөн байна.

"Huawei" нь тус улсын хамгийн том ухаалаг утас үйлдвэрлэгч бөгөөд нийт зах зээлийн 18.1%-ийг эзэлж, түүний араас Vivo, Oppo, Xiaomi зэрэг компаниуд жагсаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хятадын ухаалаг утасны нийт нийлүүлэлт ийнхүү буурсан нь эхний улиралд 5%-ийн өсөлт үзүүлсний дараа явагдсан бөгөөд энэ нь тус улсын төрөөс өгдөг татаасын хөтөлбөрөөс үүдэлтэй анхны өсөлт дуусаж байгааг харуулж буй бололтой.
Мөн хоёрдугаар улиралд Хятадын жижиглэн худалдааны нийт хэрэглээ сул байсан нь Бээжингээс эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ арга хэмжээ авах хүлээлтийг нэмэгдүүлжээ.
'Counterpoint'-ийн мэдээлэлд "Apple" компанийн БНХАУ-ын зах зээл дэх саармаг байдал үргэлжилж буйг онцолсон бөгөөд тус компани нь дотоодын өрсөлдөгчдөд зах зээлийн хувиа алдсаар байна. Хиймэл оюун ухааны технологийг төхөөрөмждөө нэвтрүүлэх тал дээр өрсөлдөгчдөөсөө хоцорч буй нь ийнхүү "Apple" компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа ажээ.










