



















Криптовалютын үнийн бууралт гурван долоо хоногийнхоо доод түвшинд хүрээд байна. Ерөнхийлөгч Тармпын худалдааны бодлого биткойны зах зээлд сөргөөр нөлөө үзүүлж байгаа хэмээн шинжээчид дүгнээд байгаа юм. Биткойн 91’441.89 ам.долларт хүрсэн. Харин одоо 95’730.35 ам.долларт хүрээд байгаа юм. Трампын худалдааны бодлогын эсрэг БНХАУ, Мексик, Канад улсууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Этер (Ether) криптоювалют нь өнгөрсөн баасан гарагаас хойш 25 хувиар унаж 2022 оны арваннэгдүгээр сарын дараах хамгийн том алдагдал хүлээгээд байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексик, Канад, БНХАУ-ын импорьын бараанд 10-25 хувийн татвар ногдуулж байгаа ug.mn сайт мэдээлсэн.
Трампын мэдэгдэлд Мексик болон Канадын удирдагчид тэр дор нь хариу барьсан. Тухайлбал Канад улсын Ерөнхий сайд Жастин Турдо гэхэд АНУ-аас импортлож байгаа бараандаа мөн 25 хувийн татвар ногдолж байгаагаа мэдэгдсэн. Энэ мэдэгдэлдээ АНУ-аас нийлүүлдэг вино, гэр ахуйн бараа, гутал гэх мэт бараандаа 25 хувийн барааны татвар ногдуулснаа мэдэгдсэн юм.
БНХАУ-ын хувьд тус улсаас экспортолсон баараанд 10 хувийн татвар ногдуулж байгааг эсэргүүцээд Дэлхийн Худалдааны Байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн.
Эдгээр мэдээтэй холбогдон криптовалютын 100 томоохон хөрөнгө оруулалтын 20 хувиас илүү нь алдагдал хүлээсэн гэдгийг “CoinGecko” мэдэгдсэн.
Криптовалютын зах зээл болон Трампын бодлого:
Криптовалютууд нь 24/7 худалдаалагддаг бөгөөд зах зээлд өргөн хүрээгээр нөлөөлөхүйц мэдээнүүдэд эмзэг байдаг. Тарифын бодлого нь эдийн засгийн өсөлт болон компанийн орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж хөрөнгө оруулагчид санаа зовниж байгаа тул ийнхүү уналттай байна. “Этер”-ээс илүүтэй биткойн нь "эрсдэлээс зайлсхийх хөрөнгө" гэж тооцогдож байгаа тул харьцангуй тогтвортой байгаа аж. Түүнчлэн, биткойн нь хөрөнгө оруулагчид зах зээлд сэтгэл санаа нь бухимдсан үед илүү хялбар зарагддаг гэж “Enigma Securities”-ийн судлаач Жозеф Эдвардс мэдэгдсэн.
Хүлээлт болон уналт:
Трампын сонгуулийн дараах биткойны өсөлтөөс хойш криптовалютын зах зээлд бууралт эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулагчид Трампын засаглалын үеэр крипто хуулийг сайжруулах, шинэчлэл хийх хүлээлттэй байсан ч бодит амжилт нь удааширсан гэж үзэж байна. Трампын тангараг өргөснөөс хойш биткойн 107,071.86 ам.доллар хүрч байсан бөгөөд сонгуулийн эхний сард 40%-иар өссөн байна.
Трамп криптовалютын салбарт шүүмжилж байсан ч, сонгуульд нэр дэвших үедээ дижитал активуудыг дэмжиж, АНУ-ыг "Дэлхийн крипто нийслэл" болгохоор амласан юм.









