"Милан Кортина-2026" өвлийн олимпын наадмын хамгийн олон үзэгчтэй спортын төрлийн нэг нь бол яахын аргагүй уран гулгалт юм. Багийн төрлүүд өндөрлөсний дараа ганцаарчилсан төрлүүд эхэлсэн. Тодруулбал эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн дүн гарсан байна.
Богино үзүүлбэрт АНУ-ын уран гулгагч дэлхийн хошой аварга Орос гаралтай Илья Малинин 108.16 оноо авч тэргүүлсэн юм.
Тэгвэл АНУ-ын багийн өөр нэг гишүүн мөн л Орос гаралт Максим Наумов богино үзүүлбэрийнхээ дараа онгоцны ослоор амиа алдсан эцэг, эхийгээ дурсаж, тэдний дурсгалыг хүндэтгэжээ.
.jpg)
Богино үзүүлбэрт 85.65 оноо авч хүснэгтийн 14 дүгээр байранд жагссан М.Наумовын эцэг эх нь өнгөрсөн оны нэгдүгээр сард АНУ-ын нийслэлд болсон онгоцны ослоор амиа алдсан юм.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
Тухайн үед иргэний нисэхийн онгоц, нисдэг тэрэгтэй мөргөлдсөнөөр нийт 67 хүн нас барсан. Үүнээс 28 нь уран гулгалтын тамирчин, дасгалжуулагч, тамирчдын эцэг, эх, асран хамгаалагч нар байсан билээ. Тэдний дунд залуу уран гулгагч М.Наумовын ээж Евгения Шишкова, аав Вадим Наумов нар байв.
Тэд бол ОХУ-ын нэр дээр 1994 онд Японы Чиба хотод зохион байгуулагдсан уран гулгалтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс спорт хосын төрөлд алтан медаль хүртэж мөн 1995 онд мөнгө, 1993 онд хүрэл медаль зүүсэн тамирчид.
Мөн Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн юм.
1998 оноос АНУ-ын иргэншил авч, амьдрах болж, 2001 оны наймдугаар сард хүү Максим Наумовыгоо төрүүлсэн юм.
Максим нь АНУ-ын улсын аваргаас гурван медаль хүртсэн. 2020 оны залуучуудын ДАШТ-д шагналт байранд шалгарсан тамирчин. Тэрбээр энэ жил улсын аваргаас хүрэл медаль хүртсэнээр олимпод оролцох болзлоо хангасан аж.









