"Мета" компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг лхагва гаригт компанийн жил бүр болдог "Meta Connect" -2024 хөгжүүлэгчдийн бага хурал дээр хиймэл оюун ухаан, холимог бодит байдлын шинэ бүтээгдэхүүнүүд, тэр дундаа голограф нүдний шилний ирээдүйн хувилбарыг үзүүлэв.
Цукерберг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Орион бол дэлхий урьд өмнө харж байгаагүй хамгийн дэвшилтэт шил” гэж хэлсэн байна

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Orion голограмм ухаалаг нүдний шилний загвараа үзүүлж, хэрэглэгчид дижитал объектуудыг бодит ертөнц дээр давхарласан, "мэдрэлийн интерфэйс"-ээрээ дамжуулан тархины долгионоор удирдах боломжтой гэдгийг танилцуулсан.
Одоогоор уг нүдний шил худалдаалагдахгүй байгаа бөгөөд Цукерберг хэзээ, ямар үнээр худалдаанд гарах талаар тодорхой цаг хугацаа болон үнийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Голограмм ухаалаг шил нь цоо шинэ төрлийн дэлгэц ашигладаг гэж Зукерберг танилцуулгадаа дурьджээ. "Энэ бол дамжин өнгөрөх зүйл биш, энэ бол голограммтай бодит ертөнц" гэж тэр онцолсон юм.










