



















Гүйцэтгэх захирал Марк Зукербергийн удирдлага дор хэрэгжүүлж буй хиймэл оюун ухааны суперинтеллект төсөлд ажиллуулахаар "Meta Platforms Inc" компани нь "OpenAI" компанийн гурван судлаачийг ажилд авсан тухай “Wall Street Journal” лхагва гарагийн орой мэдээллээ.

Суперинтеллект (Superintelligence) гэдэг нь хүний оюун ухаанаас хамаагүй илүү, илүү өргөн хүрээтэй, илүү гүн гүнзгий сэтгэн бодох, суралцах, шийдвэр гаргах чадвартай хиймэл оюун ухааныг хэлдэг ойлголт юм. Энэ бол өнөөгийн хиймэл ерөнхий оюун ухаан (AGI — Artificial General Intelligence)-ы дараагийн түвшин гэж үздэг.
Нийгмийн сүлжээний энэ аварга компани "Meta Platforms Inc" компани нь "OpenA" koмпанийн Швейцарийн Цюрих дэх салбарт ажиллаж байсан Лукас Бейер, Александр Колесников, Шяохуа Жай нарыг ажилд авсан гэж "WSJ" эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эдгээр гурван судлаач нь өмнө нь Google компанийн DeepMind-д хамтран ажиллаж байсан аж.
Энэхүү мэдээ нь 'Meta Platforms Inc" компанийн суперинтеллектийн төслийн хүрээнд эрдэмтэн судлаачдыг идэвхтэй элсүүлж байгаа талаар өмнөхөн гарсан өөр нэг мэдээллийн дараа нийтлэгдэж байна. Өмнө нь тус компани "OpenAI" компанийн зарим судлаачдад 100 сая ам.доллар хүртэлх урамшуулал санал болгож байсан тухай мэдээлэл тарж байсан юм.
Эдгээр үйлдэл нь Meta компанийн хамгийн сүүлийн загвар болох "Llama 4" нь хэрэглэгчдээс төдийлөн өндөр үнэлгээ авч чадаагүйтэй холбоотойгоор чиглэлийг нь өөрчлөх оролдлогын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.
Марк Зукерберг өөрөө энэхүү "AI" суперинтеллектийг бүтээх төслийг биечлэн удирдаж байгаа аж.











