"Microsoft" компани 2011 онд 8.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан видео дуудлагын үйлчилгээ болох Skype-ийг хаах гэж байгаагаа зарлалаа. Энэхүү үйлчилгээ нь хүмүүсийн онлайнаар харилцах арга барилыг өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулсан юм. Баасан гарагт технологийн аварга компани "Майкрософт" кино мэдэгдэл хийж, тавдугаар сард Skype-ийг албан ёсоор зогсоож, зарим үйлчилгээгээ өөрийн тэргүүлэх видео хурлын болон багийн харилцааны платформ болох "Microsoft Teams" рүү шилжүүлэхээ зарласан. "Skype"-ийн хэрэглэгчид өөрсдийн одоогийн бүртгэлээ ашиглан "Teams"-д нэвтрэх боломжтой.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"Microsoft" олон жилийн турш "Skype"-аас илүү "Teams"-д ач холбогдол өгч ирсэн бөгөөд энэхүү шийдвэр нь тус компанийн гол харилцааны платформоо цэгцлэх хүсэлтэй холбоотой юм. Учир нь "Майкрософт" компани видео дуудлагын салбарт маш олон тооны өрсөлдөгчидтэй тулгарч байна.
"Skype" нь 2003 онд Эстонийн Таллин хотод инженерүүдийн баг үүсгэн байгуулсан ба суурин утасны оронд интернет ашиглан дуудлага хийх боломжийг нээсэн анхдагч үйлчилгээний нэг байв. Энэ нь дуу хоолойг интернетээр дамжуулж, дижитал сигнал болгон хувиргадаг VOIP (voice over internet protocol) технологид тулгуурладаг. Онлайн худалдааны компани "eBay" 2005 онд тус үйлчилгээг худалдан авсны дараа "Skype" видео дуудлагын үйлчилгээг нэмж оруулсан юм.










