Италийн зүүн хойд бүсийн Ломбарди мужийн Милан, Кортина хотод хүн төрөлхтний спортын цэнгэл наадам өвлийн олимпын бамбар албан ёсоор бадамлан аслаа. Сэргэн мандалтын үеийн суут зохион бүтээгч, зохиолч, яруу найрагч Леонардо да Винчигийн урлагын сод бүтээл болох “зангилаа” хээгээр энэ удаагийн өвлийн олимпын наадмын тулгыг бүтээжээ.
Олон улсын сансрын станцад хөл тавьсан анхны хоёр эмэгтэй сансрын нисгэгчийн нэг болох Италийн Саманта Кристофоретти нарны гэрлийг дэлхийд авчирч буй уран зөгнөлөөр Милан, Кортина хотод олимпын бамбарыг буухиалсан.
Өдгөө 33 настай, олимпын алт, мөнгөн медальт уулын цаначин София Гожа Кортинад, уулын цанын олимпын гурван удаагийн аварга Алберто Томба, Дебора Компаньно нар Миланд бамбарыг асаалаа. Ингэснээр олимпын спортын түүхэнд анх удаа хоёр хотод олимпын бамбар асаасан тохиолдол боллоо. Нийт 3 гаруй цаг үргэлжилсэн нээлтийн ёслолын арга хэмжээнд дэлхийн хэмжээний уран бүтээлчид, урьд өмнө нь байгаагүй өргөн хүрээтэй оролцсон бөгөөд Нээлтийн ёслолд дараах олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид болох :

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
• Мэрайя Кэри – 5 удаагийн “Grammy”-ийн шагналт дуучин
• Лаура Паусини – “Golden Globe”-ийн шагналт уран бүтээлч
• Андре Бочелли – дэлхийд алдартай тенор дуучин
• Пиерфранческо Фавино – жүжигчин, продюсер
• Сабрина Импаччаторе – The White Lotus цувралын жүжигчид оролцжээ. Нээлтийн ёслолыг Balich Wonder Studio продакшн Милан хотын Сан-Сиро (Жузеппе Меацца) Олимпын цэнгэлдэхэд найруулан толилуулсан алдарт найруулагч Марко Балич “Армониа” буюу эв найрамдал хэмээн нэрлэсэн юм. Энэ удаагийн өвлийн олимпын наадамд 92 орны 2871 тамирчин энэ сарын 6-22ныг хүртэл 8 спортын 116 төрөлд өрсөлдөж медалтнуудаа тодруулна. Манай улсаас гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цаны төрөлд А.Ариунбат нар оролцоно.



Нээлтийн ёслолын төгсгөлд Миланд болсон Олимпийн бамбарыг асаасаны дараа Арко делла Паче талбай дээрх тэнгэрийг салютаар гэрэлтүүлэв.































