



















2025 оны эхний 4 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 7802.0 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 561.3 сая ам.доллар буюу 6.7 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 683.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Манай улс дэлхийн 130 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 35.2 хувь; ОХУ-д 26.7 хувь; Япон-д 13.2 хувь; АНУ-д 4.4 хувь; БНСУ-д 4.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.5 хувийг эзэлж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2025 оны эхний 4 сарын дүнгээр импортоор нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 133.2 сая ам.доллараар буюу 3.9 хувиар өссөн.
Монгол улс дэлхийн 61 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2 хувь, Швейцар-т 5.6 хувь, АНУ-д 1.1 хувь, ОХУ-д 0.5 хувь тус тус ногдож нийт экспортын 98.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.
2025 оны эхний 4 сарын дүнгээр экспортод 4242.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар











