



















Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг Монголбанкнаас дэмжин, 2022 онд банкны салбарын дэргэд “Тэрбум мод” сан байгуулагдаж, 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулахаар зорилт тавин ажиллаж байна.

Тус сангаас энэ сарын 9 - нд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-ийг зохион байгуулж, Монголбанкны хамт олон оролцлоо.


Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Өдөрлөгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт хэлсэн үгэндээ “Байгаль орчны доройтол бодит аюул болсон энэ цаг үед мод тарих нь зөвхөн өнөөдрийн ажил бус, ирээдүйдээ үлдээж буй хамгийн үнэ цэнтэй өв юм. Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжихийн төлөө санхүүгийн салбарынхан бодлого болон бодит оролцоогоороо нэгдэн ажиллаж байна.” гэсэн юм.

Өдөрлөгт банк, санхүүгийн салбар болон Цагаан алт хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд, Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн 400 -аад ажилтан оролцож 2700 гаруй тарилаа.

#Монголбанкl #BankofMongolial #Bom









