Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 1 дүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7,187.8 сая ам.долларт хүрч оны эхнээс 182.5 сая ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Энэ нь валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь тус тус хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿










