



















Хадгаламжийн хүү. Ихэнх хүмүүс үүнд ихээхэн анхаарал тавьдаг. Тэгээд ч хувьцааны зах зээлд нөлөөлж чаддаг. Гэхдээ ЯАГААД?
Хамгийн энгийн утгаар бол зээлийн хүү гэдэг нэг нь нөгөөгөөс авсан мөнгөндөө ногдуулж байгаа өртөг юм. Үүнийг зээлээр байшин зэргийг авсан хүмүүс яс махаараа мэдэрдэг. Тэд өндөр үнэтэй байшин зэргийг авахдаа банкнаас мөнгө зээлдэг. Өөрөөр хэлбэл моргейж хийнэ. Дараа нь банкиндаа зээлийн хүүгээ төлнө. Зээлийн карттай хүмүүс ч бас энэ зовлонг сайн мэднэ. Мөнгө зээлээд худалдан авалт хийснийхээ дараа зээлийн картын төлбөрөө хүүгийн хамтаар эргүүлэн төлдөг. Хувь хүний ертөнцөөс дээшилж хувьцааны зах зээлд хүүгийн ханш ямар нөлөөлж байгааг харвал бид илүү хүнд жишээтэй тулгарах болно.
Арилжааны банкууд Төв банкнаас авсан мөнгөндөө өгч байгаа хүүг бодлогын хүү гэнэ. АНУ-ын жишээгээр бол Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээр инфляцийг хянах гэж оролддог гол хэрэгсэл нь учраас энэ хүү хэд байх нь ихээхэн хамаатай болж ирнэ. Инфляци нь зах зээлд их мөнгө, бага бараа байх үед юмны өсөж мөнгөний ханш буурч мөнгө үнэгүйдэхийг хэлнэ. Төв банкнаас эргэлтэд байгаа мөнгийг хэмжээг ихэсгэж багасгаснаар инфляцийг хянах боломжтой болно. Тэгэхээр төв банкнаас бодлогын хүү буурвал арилжааны банкууд их хэмжээгээр зээл ав улмаар хувь бизнесийн байгууллагууд бага хүүтэй, их хэмжээтэй зээл өгөх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр зах зээлд мөнгө их хэмжээгээр гарч мөнгөний ханш унан инфляци өснө. Эсрэгээрээ бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд зээл авахаас цааргалж эргэлтэд байгаа мөнгөний хэмжээ буурч мөнгөний худалдан авах чадвар нэмэгдэж инфляци буурна.
Өсөлтийн нөлөө
Бодлогын хүү нь хувь хүн болон бизнест адилхан нөлөөлдөг хүчин зүйлийн нэг билээ. Төв банк бодлогын хүүгээ өсгөвөл хувьцааны зах зээлд ямар ч шууд нөлөө үзүүлэхгүй. Ганц нөлөө бол үүнээс болж арилжааны банкууд төв банкнаас авах зээлийн хэмжээ багасах явдал юм.. Бодлогын хүүгээ өсгөсний дараах хамгийн эхний нөлөө бол арилжааны банкууд гадагш өгөх зээлийн хүүгээ өсгөнө. Хувь хүмүүсийн моргейжийн зээлийн хүү, зээлийн картын хүү өснө. Ялангуяа хувьсах хүүтэй бол бүр илүү сөрөг нөлөө үзүүлнэ. Ингэснээр хэрэглэгчид мөнгө зарцуулах нь буурч ирнэ. Өндөр хүүтэй мөнгө хэрэглэж байхдаа илүүц зардал гаргахгүй байхыг бодно. Улмаар хүмүүсийн дэл сул мөнгө үрэх нь буурна. Энэ нь мэдээж аль нэг компанийн ашиг орлогод сөргөөр нөлөөлж таараа шүү дээ. Тэгэхээр зээлийн хүүнд өөрчлөлт орох нь бизнесийн ашиг орлогод шууд бусаар нөлөөлдөг байх нь. Өөрөөр хэлбэл зээлийг авч байгаа хувь хүний зан авираас дам нөлөө авдаг аж.
Мөн зээл авч байгаа байгууллагад өөртөө шууд бусаар нөлөө авч байна. Тэд бизнесийн үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор банкнаас зээл авч байдаг. Өндөр хүү төлөх боломжгүй болбол зээл авахаас татгалзах, авсан бол өндөр хүүгийн дарамтад байх учраас тухайн компанийн өсөлт буурч эхэлнэ. Улмаар ашиг буурна. Тэгэхээр эцсийн бүлэгт бодлогын хүү нэмэгдэх нь эргэлтэд байгаа мөнгөний хэмжээг бууруулах, зээлийн зардлыг өсгөх, хувьцааны зах зээлийн нэр хүндийг үл ялиг унагахад хүргэдэг гэсэн гурван хүчин зүйл бий болдог байна.









