



















Стефан Биктел-Дэлхий дээрх асар том инженерийн байгууламжийг барьдаг компанийг жинхэнэ утгаар нь байгуулж чадсан. Жон Перкинсийн "Хитмэний өчил" номын цөөнгүй хуудсанд дурдагдсан байдаг. Ямартаа ч хийсэн ажлууд нь домог болон цуурайтсан компанийн түүх бидэнд сонин байх буй заа. Таалан уншина уу.
Стефан Биктел дэлхийн хамгийн том инженерийн байгууламжийн төслийг бүтээж чадсан цорын ганц хүн бөгөөд тэрээр хуучинсаг арга барилыг бус чөлөөтэй сэтгэлгээг удирдлага болгон ажилладаг. Дэлхийн Хоёрдугаар дайны эхээр Германы шумбагч онгоцнууд Холбоотны тээврийн хөлөг онгоцнуудыг үйлдвэрлэх хугацаанаас нь л гэхэд хоёр дахин бага хугацааны дотор сөнөөн живүүлж байлаа. АНУ-ын Тэнгисийн Хороо нь өөрсдийн бараануудыг усан тээврээр тээвэрлэх жаран ширхэг усан онгоцыг үйлдвэрлэх компанийг цөхрөнгөө бартал хайсны эцэст "БИКТЕЛ" барилга угсралтын компанид энэ ажлыг санал болгожээ.

Уг компани нь гэр бүлийн компани ба түүнийг Стефан Биктел удирдаж байсан юм. "Биктел" компани усан онгоц үйлдвэрлэх ямар ч дадлага туршлагагүй байсан ч Стефан Биктел 60 ширхэг хөлөг онгоцны захиалгыг бүгдийг нь авсан. Тэрээр "Хэрвээ та том гэж бодож байгаа бол тоо хэмжээ таны давуу талыг бий болгож чадна. Иймд аравтын бутархайн цэгийг олж мэдээд өөрчлөн шилжүүл гэж хэлж байжээ.Том гэдэг бол Стефан Биктелийн давуу тал, 1930 оны эхээр АНУ-ын түүхэнд хамгийн том төсөл ХООВЕР ДАМД ажиллаж байхдаа тоо хэмжээг нэмэгдүүлэх, өргөжүүлэх талаар суралцсан байна.
1941-ээс 1945 оныг хүртэлх хугацаанд "БИКТЕЛ" компани 560 орчим буюу сард хорин хөлөг онгоц үйлдвэрлэж үйлдвэрлэлийн эрин зуунд хүртэл хүмүүсийг гайхуулж байв. Дал шахам жилийн ажлын үр дүндээ Стефан Биктел асар том санаанд багтамгүй төслийг биет зүйл болгож байлаа. Түүний " Бид хэнд ч юуг ч ямар хэмжээ, хэлбэр, байрлалаас үл хамааран барьж өгөх болно" гэсэн уриа тасралтгүй дахин дахин цуурайтаж байв. "БИКТЕЛ" компани нь хий дамжуулах хоолой, хүчирхэг үйлдвэрүүдийг Канадын өндөр уулс, Арабын цөл, Өмнөд Америкийн ширэнгэ ой гэх мэт газруудад барьж босгодог. Өнөөдөр уг компани АНУ-ын Бостон хотын хамгийн аюул осолтой газарт "Сентрал Артери" гэсэн төслийг хэрэгжүүлж байна.

Зарим үед тэдний төслийн хүрээнд бүхэл бүтэн хот ч орж байдаг. Саудын Арабын Жубайл хот "БИКТЕЛ" компани 6 тивийн 140 оронд өөрийн барилгыг барьсан. Магадгүй хэтрүүлсэн байж болох боловч "БИКТЕЛ"-ийн инженерүүд дэлхийн биет дүр зургийг ямар ч хүнээс илүүгээр өөрчлөн шинэчилж байна. Анх Стефан Биктелийн аав нь компаниа Калифорнийн зэлүүд газарт төмөр зам барихаар байгуулсан юм. Стефан Биктелийн үед "БИКТЕЛ" компани хайрга чулуутай өндөр уулс, элсэн цөл, тал газарm барилга байгууламж барих компани болтлоо өсөж өндийжээ. Стефан Биктел амьдралынхаа ихэнx хэсгийг ажлын талбар дээр өнгөрөөсөн бөгөөд тэрээр хэзээ ч барилгын компанийн баян эзний дүрийг эсгэж байгаагүй юм.
Тэрээр өөрийн 89 насны ойг хийхэд 6-хан сар дутуу байхад буюу 1989 онд нас барсан. Ид залуу насандаа борлуулалтын мэргэжилтэн мэт тун аятайхан дуу хоолойтой, цэвэр цэмцгэр төрхтэй нэгэн байлаа. 1920 -иод онд эрчим хүчний нүргээн болохыг урьдчилан харж компаниа цахилгаан дамжуулах хоолойн үйлдвэрлэл рүү хөтлөн оруулжээ. Өнөө үед "шоронгийн хуяг" гэж нэрлэгддэг барилгын гэрээг анхлан санаачлахад тусалж тодорхой хөлсөөр төслийг зохиож, барьж байгуулан төсөлд заасан хугацаанд нь ашиглалтад өгөх үүрэг хүлээжээ. 1959 онд газар доогуурх хонгил барих Английн суваг хэмээх төсөл нь 10 жилд бүрэн баригдсан юм. Их хямралын үе болох 1931 онд Стефан Биктелийн аав 6 компанийг нэгтгэн зохион байгуулж ХООВЕР ДАМ нэрээр олноо алдаршсан байгууламжийг барих ажилд орсон. Энэ төсөл тухайн үеийн ханшаар 49 сая долларын өртгөөр боссон ч зардлаа бүрэн нөхөж чаджээ. Таван жилийн турш 3,7 сая куб ярд хад чулууг малтаж, 4,4 сая куб ярд цемент цутгаж далангийн дагуу 70 шахам гулданг хийсэн байна. Стив тээвэрлэлт, зам засвар, инженер, захиргааны ажлыг бүхлээр нь хийсэн анхны хүн байсан юм.

Түүний эцэг 1933 онд зуурдаар нас барахад тэрээр бүхий л төслийн гүйцэтгэх захирал болж компанийг бүр мөсөн өөрчилснөөр барууны ихэнх улсуудын эдийн засгийг бүрэн хувиргасан. ХООВЕР ДАМ төслийг барьж дууссаны дараа "БИКТЕЛ" компанийн ажилд хязгаар байхгүйг хэн бүхэнд итгүүлж чадсан ч үүнийгээ дахин нотлохыг зорьж байв. Даланг барьж байгуулахын хажуугаар 8,2 милль урттай Сан Франциско-Окланд хотыг холбосон гүүрийг барих ажлыг эхлүүлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед хөлөг онгоц үйлдвэрлэхээс гадна тэсрэх бөмбөг үйлдвэрлэх үйлдвэр барихад анхаарлаа хандуулж байв.

Тухайн үедээ ихээхэн нууцалж байсан Канадаас Альяск хүртэлх 1600 милль урттай хоолойг ч татсан байна. 1946 онд энэ дааж давшгүй их ажлууд нь түүнийг эцээхэд хүргэж тэтгэвэрт нь гаргажээ. Гэсэн хэдий ч тэрээр зүгээр суусангүй, ажлын талбар дээр үйл ажиллагаагаа явуулж жилийн зургаан сарыг дэлхийгээр хэрэн хэсэж улс орны хаад ноёд, ерөнхийлөгч,ерөнхий сайдуудтай яриа хэлэлцээ хийн шинэ, шинэ төсөл боловсруулсаар байсан. 1947 онд дэлхийн хамгийн том газрын тос дамжуулах хоолойг Саудын Арабад хөндлөн гулд (1.068 милл) барих ажлыг эхлүүлсэн Саудын Арабын хаантай найрсаг харилцаа тогтоосны дүнд хүчирхэг эдийн засагтай нэгэн улсыг бий болгох нөхцөл болжээ. Стефан Биктел газрын хий дэмий шатаж дуусаж байгааг анзаарч энэ алдагдаж байгаа эрчим хүчийг ямар нэгэн зүйлд зарцуулахаар зорьсон. 1973 онд тэрээр эртний танил Файсал хаантай уулзан байгалийн хийг "БИКТЕЛ" компанийн барьж босгох шинэ хотын үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн болгон ашиглах төлөвлөгөөгөө танилцуулж зөвшөөрүүлсэн юм."БИКТЕЛ" компани энэ хотоо одоо ч гэсэн барьж байгаа бөгөөд төмөрлөг, хими, хуванцар эдлэл, бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, байгууламжууд бүхий хот сүндэрлэн босож байна.
Уг хотод 70000 өрх ажиллаж амьдарч байгаа. Стефан Биктелийн барьж босгосон байгууламжууд нь бүх хүн төрөлхтний хүндэтгэлийг хүлээдэг ч 1976 онд хууль зүйн яам нь Стефан Биктелийг Арабын түншүүдэд таалагдхын тулд түүний хийж буй зүйл нь дэндэж, хэт даварсан байна гэдгийг Изриальтай харилцагч гэрээний баримтын дээд хэсгүүдэд онцлон заасан байна. Үүнээс болж Биктел нь Изриаль, Арабыг эсэргүүцэх хоригт ердөөсөө оролцож, нэгдэхгүй гэдгээ амласан тогтоолд гарын үсэг зурсан. Өнөөдөр Стивын ач хүү Рели Биктел нь "БИКТЕЛ" компаныг удирдаж байна. Стефан Биктелийг анх энэ компанийг өвлөж авахад жилийн орлого 20 сая доллараас бага байсан ба 25-н жилийн дараа түүнийг албан ёсоор тэтгэвэртээ гарахад борлуулалт нь 463 сая долларт хүрсэн байна. Харин 1997 онд жилийн орлого 11,3 тэрбум доллар болсон бол 2021 оны байдлаар 17.5 тэрбум ам.долларын орлого олжээ. Компанийн төслийн хамрах хүрээ нь АНУ-аас эхлүүлээд Хятад улс хүрч бүх дэлхийг хүрээлж улс орны нүүр царай, эдийн засгийн үндэс суурь болсон нь нэгэн хүний гэхээсээ нийт хүн төрөлхтний биелсэн мөрөөдөл гэлтэй.Түүний хамтран зүтгэгч нар Стефан Биктелийг зарим талаар ойлгоход бэрх хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Гэвч тэр хэн нэгний мөрөөдөж ч чадахгүй зүйлийг бүтээж чадсан юм.











