



















Netflix 2025 оны орлогын таамгаа нэмэгдүүллээ, орлого өсөхөд "Squid Game" цувралын гуравдугаар улирлын амжилт ихээхэн нөлөөлөв.

- Гол онцлогууд:
Netflix 2025 оны орлогын таамгаа 44.8 тэрбум ам.доллараас 45.2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэв
"Squid Game" цувралын сүүлийн улирлыг 122 сая хэрэглэгч үзжээ
Цувралын 3-р улирлын орлогын төсөөлөл шинжээчдийн хүлээлтээс давлаа
Зарим хөрөнгө оруулагч орлогын хувьд илүү хүчтэй таамаг дэвшүүлээд байсан юм.
Дэлхий нийтийг байлдан дагуулсан "Squid Game" цувралын сүүлчийн буюу гуравдугаар улирал Netflix-ийн эхний хагас жилийн ашгийн таамгийг давж биелүүлэхэд тусалж, компанийн 2025 оны орлогын хүлээлтийг нэмэгдүүлэх шалтгаан болжээ.
Гэсэн хэдий ч шинжээчдийн хэлснээр зарим хөрөнгө оруулагч Netflix-ээс илүү хүчтэй өсөлтийн дохио хүлээж байсан аж. Компанийн хувьцаа энэ жил 44% өсөөд байгаа ч тайлангийн дараах арилжаагаар 1.8%-иар буурч, $1,251.86 болсон байна.
Netflix нь үнийн мэдрэг хэрэглэгчдийг татах зорилгоор зар сурталчилгаатай хувилбарыг хөгжүүлж байгаа ч энэ нь 2025 оны орлогын гол эх үүсвэр болохгүй гэж мэдэгджээ. Үүнээс гадна WWE-ийн амьд үйл явдлуудыг нэмж, үзэгчдийг татах шинэ контент санал болгож байна.
Ашгийн үзүүлэлт:
4–6-р сард нэгж хувьцааны шинэчилэгдсэн ашиг 7.19 ам.доллар байсан нь шинжээчдийн ($7.08) таамгаас өндөр байв
2025 оны орлогын таамгийг 44.8 тэрбум ам.додлараас 45.2 тэрбум ам.доллар болгож өсгөв
Орлогын өсөлтөд АНУ-ын долларын сулрал, гишүүдийн тооны өсөлт, зар сурталчилгааны орлого нөлөөлжээ

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Шинжээчдийн байр суурь: Investing.com-ын шинжээч Томас Монтэйро “Хөрөнгө оруулагчид илүү хүчтэй өсөлт хүлээж байсан” гэж онцолсон. Тэрээр мөн “Компанийн цаашдын өсөлт үнийн нэмэгдлээс хэт хамааралтай болсон нь эрсдэлтэй” хэмээн анхааруулсан байна.
2-р улирлын гүйцэтгэл:
Цэвэр ашиг: $3.1 тэрбум (таамаг: $3.06 тэрбум)
Орлого: $11.08 тэрбум (таамаг: $11.07 тэрбум)
"Squid Game" цувралын 3-р улирал 122 сая үзэлт авч, Netflix-ийн түүхэн дэх хамгийн олон үзэлттэй non-English (англи бус хэлээрх) контент хэвээр байна.
Бусад шинэ цувралууд: "Sirens", "The Four Seasons", "Ginny & Georgia"-ийн 3-р улирал
Netflix энэ оноос эхлэн улирал бүрийн захиалагчдын тоог ил тод зарлахаа больсон бөгөөд орлого, ашигт анхаарахыг хөрөнгө оруулагчдаас хүсч байгаа аж. Гишүүдийн тоо хүлээлтээс өндөр өссөн ч улирлын төгсгөлд тохиолдсон тул 2-р улирлын орлогод бүрэн нөлөөлөөгүй.
3-р улирлын таамаг:
Орлого: $11.5 тэрбум (шинжээчдийн таамаг: $11.3 тэрбум)
Цэвэр ашиг: $3 тэрбум (шинжээчдийн таамаг: $2.9 тэрбум)
Ирэх улирлын онцлох контентууд:
"Wednesday" – 8-р сард шинэ улирал гарна
"Stranger Things" – сүүлийн ангийг 11, 12-р сард цацна
Худалдан авалтын бодлого: Санхүүгийн захирал Спенсер Нойман Netflix бусад медиа компанийн хөрөнгийг (asset) худалдаж авах талаар асуухад:
“Бид уламжлалаараа шинийг бүтээдэг, бусдын өмчийг худалдаж авах тийм ч дуртай биш. Хөгжих боломж хангалттай байгаа тул энэ арга барилаа өөрчлөх шаардлагагүй” гэж мэдэгджээ.









