"Nike" компанийн гүйцэтгэх захирал Жон Донахо ажлаасаа бууж, тус компанийн ахмад зүтгэлтнүүдийн нэг Эллиот Хилл компаниа удирдахаар болжээ.
Аравдугаар сарын 13-нд Жон Донахо "Nike" компанийн Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгөх бол 1980-аад онд "Nike"-д дадлагажигчаар ажлын гараагаа эхэлсэн компанийн ахмад зүтгэлтэн Эллиот Хилл аравдугаар сарын 14-нд ажлаа хүлээн авна хэмээн тус компаниас мэдэгдсэн байна.
2020 онд зодог тайлахаасаа өмнө "Nike" компанид 32 жил ажилласан Хилл компанийн хэрэглэгчийн салбарыг удирдаж байсан туршлагатай гэдгээрээ алдартай. Түүний эргэн ирэлт нь "Nike" компанийн соёлыг сэргээж, компанийн инноваци, спортын гүйцэтгэлийн үндсэн үнэт зүйлд төвлөрүүлэх алхам болох байх хэмээн таамаглаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Донахогийн удирдлаган дор "Nike" компани хэрэглэгчдэд шууд хүргэх борлуулалт руу давамгай шилжсэн нь ялангуяа цар тахлын үед онлайн борлуулалтыг нэмэгдүүлсэн алхам байсан. Гэсэн хэдий ч тахал намжихын хэрээр "Nike" компанийн бөөний түншүүд нь өрсөлдөөнт зах зээлд эзлэх байр сууриа олж авахад бэрхшээлтэй тулгарсан. Хилл-ийн удирдлага эдгээр асуудлыг шийдэж, "Nike" компанийг дараагийн өсөлтийн үе шат руу удирдана гэсэн хүлээлт үүсгэж байна.
Энэхүү мэдэгдлийн дараа "Nike"-ийн хувьцааны үнэ 8%-иар өссөн ч хувьцааны үнэ энэ жил 25%-иас давсан уналт үзүүлсэн. Гүйцэтгэх захирлаас бууж буй Донахо 2025 оны нэгдүгээр сар хүртэл тус компанийн зөвлөхөөр ажиллах болно.










