Кремль мягмар гарагт ОХУ ховор металл ихтэй бөгөөд тэдгээрийг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцээр хийхэд нээлттэй байгааг мэдэгдлээ. Энэ нь Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн Нэгдсэн Улстай хамтран ажиллах боломжийг дэвшүүлсэний дараа гарсан мэдэгдэл юм. "Америкчууд ховор металл хэрэгтэй байгаа. Харин бидэнд тэдгээр нь их хэмжээгээр бий" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэв.
"Бид стратегийн нөөц баялгаа хөгжүүлэх өөрсдийн төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий" гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ. Даваа гарагт Ерөнхийлөгч Владимир Путин төрийн телевизээр ярихдаа ОХУ Америкийн засгийн газар болон хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран төсөл хэрэгжүүлэхэд нээлттэй байгааг онцолсон. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Оростой хийх томоохон эдийн засгийн хэлэлцээрүүд" хийгдэх болно гэж амласан юм.
Гэхдээ Песков Москва, Вашингтоны харилцааг хэвийн болгохоос өмнө эдийн засгийн аливаа хэлэлцээр хийхэд ихээхэн ажиллах шаардлагатай гэж онцолсон.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"Дараагийн асуудал нь Украины хямралыг шийдвэрлэх явдал" гэж Песков хэлжээ. "Үүний дараа, ялангуяа Америкчууд өөрсдөө энэ талаар ярьж байгаа болохоор худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаатай холбоотой боломжит төслүүдийг авч үзэх цаг ирнэ." гэжээ. "Улс төрийн хүсэл зориг бүрдэх үед бид (ховор металлын хамтын ажиллагаанд) нээлттэй байх болно" гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Ховор металл нь 17 төрлийн элементээс бүрдэх бөгөөд цахилгаан автомашин, гар утас, пуужингийн систем болон бусад цахилгаан төхөөрөмжид цахилгааныг хөдөлгөөн болгон хувиргах соронз хийхэд ашиглагддаг.
АНУ-ын Геологийн албан ёсны мэдээллээр ОХУ дэлхийд ховор металлын нөөцөөр тавдугаарт бичигддэг. Харин БНХАУ, Бразил, Энэтхэг, Австрали улсууд хамгийн их нөөцтэй орнууд юм. АНУ, Украин хоёр ховор металлтой холбоотой тусдаа хэлэлцээрийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд Трамп энэ долоо хоногт уг хэлэлцээр "Тун ойрхон" байгаа гэж мэдэгджээ. Харин Путин даваа гарагт хэлэхдээ энэхүү хэлэлцээр нь Оросын санаа зовних асуудал биш гэсэн юм.










