



















"Милан Кортина-2026" өвлийн олимпоос АНУ-ын хоккейн баг тамирчид алтан медаль хүртсэн билээ. Энэ удаа Нэгдсэн улсын шигшээ баг 46 жилийн дараа олимпоос гурав дахь алтан медалиа хүртсэн гэдгээрээ онцлог юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шигшээ багийн тамирчдыг Цагаан ордондоо хүлээн авч уулзжээ.

Д.Трамп Цагаан ордонд тамирчдыг хүлээн авсныхаа дараа АНУ-ын Капитолын ордонд очиж, илтгэл тавьсан. Энэ үеэр мөн эрэгтэй хоккейн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв.
Харин мөн л олимпод түрүүлсэн хоккейн эмэгтэйчүүдийн баг нь Ерөнхийлөгчийн урилгаас татгалзсан. Тэд өөр хотод төлөвлөсөн хуваарь нь давхацсан тул улсынхаа нийслэлд очих боломжгүй гэдгээ учирлаж тайлбарлажээ. Хэдийгээр эмэгтэйчүүд нь Капитолын ордонд очих боломжгүй ч Цагаан ордонд хүлээж авна гэдгээ Д.Трамп мэдэгдсэн байна.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
.jpg)
АНУ-ын шигшээ багийн хаалгач Коннор Хеллебайкт Д.Трамп Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль гардуулахаар болсноо мэдэгдсэн юм. Өдгөө 32 настай хаалгач эр шигшээд Канадын эсрэг 42 цохилтоос 41 хааж, багаа алтан медаль хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
Ингэснээр Коннор Хеллебайк энэ шагналыг хүртэхээр болсон анхны хоккейн спортын төрлийн тамирчин болж байна.
Д.Трамп засаглалынхаа эхний бүрэн эрхийн хугацаанд гольфчин Тайгер Вудс, америк хөлбөмбөгчин Алан Пэйж, Рожер Стаубач болон 1948 онд нас барсан бэйсболын домог Бэйб Рутэд нөхөн олгож байжээ.










